dobu.mndobu

ТАНИЛЦ: “Ноорогийнхон тролл баг ажиллуулсан” гэх зохион байгуулалттай хуурамч мэдээлэл түгээсэн хаягууд

ТАНИЛЦ: “Ноорогийнхон тролл баг ажиллуулсан” гэх зохион байгуулалттай хуурамч мэдээлэл түгээсэн хаягууд

"Mongolian fact checking center" буюу Монголын баримт шалгах төвөөс Ноорогийн залуусаар халхавчилж "тролл баг ажилласан" гэх зохион байгуулалттай мэдээлэл түгээсэн хаягуудын талаарх баримтуудыг дэлгэжээ.

 

Гуравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө бүтээлч медиа студи Ноорогийн хамт олон болох найман хүнийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас прокурорын зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүй шалгах ажиллагаа хэмээн саатуулан байцаасан ба “тус студиэс “Эрүүгийн хуулийн 19.9.1 дүгээр заалт буюу үндэсний эв нэгдлийг бусниулах заалтаар шалгасан” хэмээн Ноорогийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын гадаа хийсэн мэдээлэлдээ дурдсан.

Ноорогийн хамт олон саатуулагдан байцаалтад орсон тухай мэдээлэл түгэхтэй зэрэгцээд тус студийг MCS компанитай хамааралтай хэмээн тус компани тролл баг ажиллуулсан гэж мэдээлсэн Facebook дэх 21 хаяг, пэйж түгээсэн байна.

Тухайлбал энэ үйл явдлын талаар мэдээлсэн Erennews.mn (архивлагдсан хувилбар) 03 дугаар сарын 18-ны өглөө 09:58-д “”Эм Си Эс”-ийн тролл баг “Ноорог креатив” компаниар халхавчилж үйл ажиллагаа явуулж байжээ” хэмээн мэдээлсэн байна. Уг мэдээнд “Өнгөрсөн шөнө хуулийнхан Ноорог.мн сайтад хойшлуулашгүй ажиллагаа явуулж мэдүүлэг тайлбар авч, зарим эд мөрийн баримтыг хурааж авсан гэх мэдээлэл өнөөдөр цацагдлаа. Тэгвэл тэд “Эм Си Эс” группээс санхүүжилт авч, “Ноорог креатив” гэх компаниар халхавч хийж цахим сүлжээнд троллын үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна” гэжээ.

Бид энэхүү мэдээлэлд хэдийн баримт шалгалт хийн олон нийтэд мэдээлсэн ба Ноорог студи аливаа тролл баг ажлуулсан гэх баримт, нотолгоо байхгүй юм. Тодруулбал тус студийн өмгөөлөгч, Фиделитас Партнерс ХХН-ийн захирал Б.Наранцэцэг “Иргэнээс гарсан гомдлын дагуу сэжигтнээр мэдүүлэг авсан. Ямар нэг хэрэг бүртгэл одоогоор үүсээгүй байна… Урьд шөнө мэдүүлэг авахдаа 19.9.1-ээр гэж өөрсдөд нь мэдэгдсэн. Гомдол байгаа учраас зүйлчлэл тодорхойгүй… Тодорхой зүйл байхгүй болохоор хэрэг, мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбоотой ярих зүйл байхгүй…” гэж мэдээлсэн ба ЦЕГ болон прокуророос тэднийг тролл баг ажлуулсныг нотлон тогтоосон тухай мэдээлээгүй.

Ноорогийнхон саатуулагдсан тухай мэдээллийг түгээсэн хаягууд “MCS-ийн тролл баг” шалгагдаж буй тухай ижил тексттэй түүнчлэн тус компанийн лого болон захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалын зургийг ашигласан ойролцоо дүрслэл бүхий зургуудыг ашигласныг харж болно. Үүнд Үндэстэн Юмжаагийн Цэдэнбал, Нэхүүл Нам бус Залуусын Хөдөлгөөн, Үзэг.мн Бүү Март, Хатуу Мэдээ гэх мэт пэйжүүд ижил мэдээллийг түгээжээ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Хуваалцах:

|
Баавгай үхэр барьжээ

Баавгай үхэр барьжээ

6 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх нутгаар дулаарна

Ихэнх нутгаар дулаарна

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Сурагчдын амралт энэ сарын 31-нээс эхэлнэ

Сурагчдын амралт энэ сарын 31-нээс эхэлнэ

20 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.