0
Өнөөдөр /2025.03.19/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Ноорог.мн сайттай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс дотор 2024 оны есдүгээр сараас эхлээд Эрүүгийн хуулийн тусгай зүйл анги болох "Бусдыг амиа хорлоход хүргэх" гэсэн зүйл ангиар шалгагдаж байгаа хүмүүс байна. Энэ хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн тайлбар, өргөдөл, гомдол байна. Үүнийг зохиож болохгүй. Хэрвээ Цагдаагийн өгсөн мэдээлэл буруу ташаа байх юм бол Эрүүгийн хариуцлагад татагдана. Тиймээс Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэл цаанаа хариуцлагатай байдаг. Алба хаагчид хуулийн хүрээнд л мэдээлэл өгсөн.
Цагдаагийн байгууллага хойшлуулшгүй ажиллагааг сард 100, 1000-аар нь хийдэг. Дээрх асуудалд баривчлах үйл ажиллагаа явуулаагүй. Прокуророос зөвшөөрөл өгөөгүй. Харин эд хөрөнгө хураах, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан уу үгүй юу гэдгийг шалгах ёстой.
Өмгөөлөгчдийн хэлж буйгаар процессын алдаа гарсан бол гомдол гаргаад явах бүрэн эрхтэй. Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол ирсэн бол шалгах үүрэгтэй. Хуулийнхаа хүрээнд ажлаа хийж байгааг буруутгаж болохгүй.
Цагдаагийн газрын байгууллагаас авсан мэдээллээр шалгагдаж байгаа зургаан хүний дансаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан байна. Үүнтэй холбоотойгоор 2024 оны есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хэргийн заалт буюу бусдыг амиа хорлоход хүргэсэн заалтаар шалгагдаж байгаа. Цаана нь хохирогч байгаа шүү. Энэ мэдээллийг баталгаажуулсны үндсэн дээр олон нийтэд мэдээлэл өгч байна" хэмээв.
Хуваалцах:
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг даалгалаа
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Эхнэртэйгээ маргалдаж байхдаа 3 настай хүүхдээ буудаж хөнөөгөөд, амиа хорложээ
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдлээ
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Х.Баасанжаргал: Хүнийг саатуулахтай холбоотой процессыг хуульчилсан нь "засах ёстой алдаа" юм
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Автобусны жолооч хаалгаа нээлгүй зогсож байгаад алдагдсан утсыг олж өгчээ
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЗАСГИЙН ГАЗАР: Төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх талаар хэлэлцэж байна
3 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Энэ долоо хоногт зарим нутгаар 21 градус хүртэл ДУЛААРНА
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сонгуулийн үнэн төрх илчлэгдэхээс айсандаа “ноорог”-ийг нь хулгайлав уу
37 минутийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Г.Пүрэвдэлгэр: Яриад байгаа кино нь хаана байсныг нь хурааж байгаа бид мэдэхгүй шүү дээ
16 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
НДШ төлж байгааг зээл олголтын шалгуур үзүүлэлт болгох талаар Арилжааны бүх банкуудад уламжилжээ
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Монгол Улсад сонгууль шударга бус явдаг гэдгийг харуулсан кино хийж байсан"
18 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбурханы лабораториор батлагдсан 55 тохиолдол бүртгэгдлээ
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Сурагчдын амралт энэ сарын 31-нээс эхэлнэ
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.