0
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.03.19/ болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгов.
Тухайлбал, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах зорилгоор төрийн өмчит компаниудын 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтаас мега төслүүдээс бусад төслийг эрэмбэлж, зарим зардлыг хойшлуулах зохицуулалт хийх, хил дээрх нүүрсний овоолгын асуудлыг шийдвэрлэх, “Ханги-Мандал” чиглэлийн төмөр замын холболтын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлж, алтны үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, нүүрсний тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, БНХАУ-ын талтай экспортын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав.
Мөн мах, гурил, хүнсний ногоо зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой өсөлтийг хангаж, үнийн өсөлтөөс сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгаж Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлэх замаар экспортын нэмэлт орлого бүрдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Сангийн сайдаар ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсэг Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга хийж, шаардлагатай асуудлаа хэлэлцүүлэн ийн шийдвэрлүүлж байх юм байна.
Хуваалцах:
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг даалгалаа
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Эхнэртэйгээ маргалдаж байхдаа 3 настай хүүхдээ буудаж хөнөөгөөд, амиа хорложээ
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдлээ
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Х.Баасанжаргал: Хүнийг саатуулахтай холбоотой процессыг хуульчилсан нь "засах ёстой алдаа" юм
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Автобусны жолооч хаалгаа нээлгүй зогсож байгаад алдагдсан утсыг олж өгчээ
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЗАСГИЙН ГАЗАР: Төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх талаар хэлэлцэж байна
3 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Энэ долоо хоногт зарим нутгаар 21 градус хүртэл ДУЛААРНА
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сонгуулийн үнэн төрх илчлэгдэхээс айсандаа “ноорог”-ийг нь хулгайлав уу
34 минутийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Г.Пүрэвдэлгэр: Яриад байгаа кино нь хаана байсныг нь хурааж байгаа бид мэдэхгүй шүү дээ
16 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
НДШ төлж байгааг зээл олголтын шалгуур үзүүлэлт болгох талаар Арилжааны бүх банкуудад уламжилжээ
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Монгол Улсад сонгууль шударга бус явдаг гэдгийг харуулсан кино хийж байсан"
18 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбурханы лабораториор батлагдсан 55 тохиолдол бүртгэгдлээ
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Сурагчдын амралт энэ сарын 31-нээс эхэлнэ
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.