22
-“ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС 208.6 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭХЭМЖИЛЛЭЭ-
“Энержи ресурс” ХХК улсад төлсөн 208.6 тэрбум төгрөгийн АМНАТ-ын төлбөрөө эргүүлж авах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Энэ хэрэг гурван шатны шүүхээр явсан бөгөөд “Энержи ресурс” ХХК ялалт байгуулсан байна.
Учгийг тайлбал: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Тогтоол хүчингүй болгох тухай, тогтоолд өөрчлөлт оруулах тухай 174 дүгээр тогтоолыг баталжээ.
Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор Засгийн газрын 342 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.
Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор Засгийн газрын 465 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгожээ
Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3, 6 дахь хэсгийг хүчингүй болгожээ.
Дээрх Засгийн газрын 174 дүгээр тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс үүдэн “Энержи ресурс” ХХК-ийн улсад төлдөг байсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2021 оны тавдугаар сараас 2023 оны аравдугаар сарын хооронд 208,688,214,552 төгрөгөөр нэмэгджээ. Тиймээс “Энержи ресурс” ХХК нь Тогтворжуулах гэрчилгээтэй учир Засгийн газрын 174 дүгээр тогтоол үйлчлэхгүй гэж үзэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлсөн 208.6 тэрбум төгрөгөө буцааж авах хүсэлтээ татварын байгууллагад гаргасан байна. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр “Энержи ресурс” ХХК-ийн хүсэлтийг хангах боломжгүй тухай 01/352 дугаартай албан бичгийг хүргүүлжээ. Улмаар “Энержи ресурс” ХХК ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлсөн 208.7 тэрбум төгрөгийг буцааж авах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Өөрөөр хэлбэл, хүчингүй болсон Засгийн газрын тогтоолууд “Энержи ресурс” ХХК-нд хүчинтэй гэж тэд үзэж шүүхдэлцжээ.
МОНГОЛД ЦОР ГАНЦ ТОГТВОРЖУУЛАХ ГЭРЧИЛГЭЭГ “ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК ЭЗЭМШДЭГ
“Энержи ресурс” ХХК нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед буюу 2015 оны наймдугаар сарын 13-ны өдөр 001 тоот Тогтворжуулах гэрчилгээ авсан байна. Энэ гэрчилгээ Монголдоо ганцхан бөгөөд тэр нь “Энержи ресурс” ХХК-д байдаг юм байна.
“Энержи ресурс” ХХК нь Тогтворжуулах гэрчилгээг эзэмшсэнээр улсад төлөх ёстой дөрвөн төрлийн татвараа тогтворжуулсан байна. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Гаалийн татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтворжуулахаар болсон байна.
“ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-Д ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ҮЙЛЧЛЭХГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ
“Энержи ресурс” ХХК улсад илүү төлсөн гэх 208.7 тэрбум төгрөгөө буцааж авахаар гурван шатны шүүхэд ханджээ. Улмаар “Энержи ресурс” ХХК анхан болон хяналтын шатны шүүх дээр ялалт байгуулж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас 208.7 тэрбум төгрөг авахаар боллоо.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны гуравдугаар сарын 18-ны өдөр хуралджээ. Шүүхийн шийдвэрийг товчлон хүргэе.
Шүүхийн шийдвэр: Засгийн газрын 174 дүгээр тогтоол “Энержи ресурс” ХХК-ийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсүгэй гэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны тавдугаар сарын 22 өдөр хуралджээ. Шүүхийн шийдвэрийг товчлон хүргэе.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ “Энержи ресурс” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Энержи ресурс” ХХК-ийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлт байгаа эсэхийг зохих журмын дагуу хянаж, шалгахыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгасугай” гэжээ. Мөн Засгийн газрын 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “Энержи ресурс” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэжээ.
Улсын дээд шүүхийн тогтоол 2024 оны аравдугаар сарын 7-ны өдөр хуралджээ. Шүүхийн шийдвэрийг товчлон хүргэе.
Улсын дээд шүүхийн тогтоолд “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдлыг тодорхойлж, татварын тооцооллыг хууль тогтоомжид заасны дагуу хийж, илүү төлүүлсэн бол буцаан олгохыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгасугай. Мөн Засгийн газрын 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “Энержи ресурс” ХХК-ий Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосуй гэсэн байна.
Хуваалцах:
ЦЕГ: 85.179 удаагийн гүйлгээгээр нийт 9,2 тэрбум төгрөгийн орлого олсон
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Н.Бумцэнд: 40 хоногийн хугацаанд 143.9 тонн нөөцийн махыг худалдсан
2 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Уулын уруу өнхөрч байсан машинд дайруулж, нас баржээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Манай улс Аз жаргалын индексээр 147 ороос 77-д жагсаж байна
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Автобусны жолооч шатаж байсан байшингаас 30 настай залууг хүүхдийн хамт АВАРЧЭЭ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТЕНДЕР: "Эрдэнэс Тавантолгой" ХК ₮4,3 тэрбумаар 1883 ажилтнаа эрүүл мэндийн үзлэгт хамруулна
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улаанбурханы лабораториор батлагдсан 62 тохиолдол бүртгэгдлээ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шүүх дээр Л.Оюун-Эрдэнэ ялагдаж, Ж.Оджаргал ялалт байгууллаа
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт 12 градус дулаан байна
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХӨНДӨХ СЭДЭВ: П.Батчулуун эмчийн орон зай эрүүл мэндийн салбарт үгүйлэгдэв
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг даалгалаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Эхнэртэйгээ маргалдаж байхдаа 3 настай хүүхдээ буудаж хөнөөгөөд, амиа хорложээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдлээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Х.Баасанжаргал: Хүнийг саатуулахтай холбоотой процессыг хуульчилсан нь "засах ёстой алдаа" юм
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.