dobu.mndobu

ЦЕГ: 85.179 удаагийн гүйлгээгээр нийт 9,2 тэрбум төгрөгийн орлого олсон

ЦЕГ: 85.179 удаагийн гүйлгээгээр нийт 9,2 тэрбум төгрөгийн орлого олсон

Цагдаагийн байгууллагаас “Pokerr” цахим мөрийтэй тоглоомыг иргэдэд сурталчлан стрийм буюу видео хийж, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг цахим орчинд хууль бусаар зохион байгуулсан үйлдлүүдийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Тухайлбал:  

Монгол Улсын иргэн М.Б, А.О, А.Б, Н.С, Д.С, Б.Б нар нь Фэйсбүүк цахим орчинд иргэдэд сурталчилгаа явуулан бүлэг зохион байгуулалтад орж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэрээ болгосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг нэр бүхий этгээдүүд нь өөрсдийн болон хамаарал бүхий этгээдүүдийн арилжааны банкны дансыг ашиглан хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор гэмт хэргийн замаар олсон мөнгийг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, бизнесийн үйл ажиллагаа явуулах, виртуал хөрөнгө болгох зэргээр хувирган мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.
    
Дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий иргэн нь сүүлийн үед олны анхаарлыг татаад буй “Ноорог” пэйжид ажилладаг ба арилжааны банкны дансуудаар хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж,  


Төгрөгийн дансуудаар: 
-    85.179 удаагийн гүйлгээгээр нийт 9,239,338,177.63 төгрөгийн орлогын, 
-    7,996 удаагийн гүйлгээгээр 9,238,306,287.21 төгрөгийн зарлагын, 
Валютын дансуудаар:  
- 365 удаагийн гүйлгээгээр 9,430.54 ам.долларын орлогын, 
- 149 удаагийн гүйлгээгээр 9,339.61 ам.долларын
зарлагын гүйлгээг тус тус хийсэн нөхцөл байдал тогтоогдож, прокурорын хяналтад мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хуваалцах:

|
Улсын хэмжээнд 1.1 сая мал төлөлжээ

Улсын хэмжээнд 1.1 сая мал төлөлжээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Өнөөдөр дэлхийн дауны өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн дауны өдөр тохиож байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.