dobu.mndobu

ХӨНДӨХ СЭДЭВ: Цахим орчин гэж дэлбэрсэн дайны талбар шиг л байна

ХӨНДӨХ СЭДЭВ: Цахим орчин гэж  дэлбэрсэн дайны талбар шиг л байна

Сүүлийн үед Ноорог.мн сайтыг тойрсон асуудал олны анхааралд байна. Тэднийг энэ сарын 17-18-нд шилжих шөнө саатуулж үүр цайтал мэдүүлэг авах нэрийдлээр шөнөжин суулгаж, залхаан цээрлүүлсэн байдаг. Энэ талаар О.Уламсайхан олон нийтэд хандсан мэдээлэлдээ дурдсан. Ингээд тэдний оффисоос өөрсдийг нь байлцуулахгүйгээр эд хөрөнгө, компьютер, техник хэрэгсэл, баримтат киноны эх дүрс бүхий хард диск, гар утас зэргийг нь хурааж одоог хүртэл өгөөгүй байгаа. 


Энэ үйл явдал гарав уу үгүй юу фейсбүүк хуудаснуудад "Эм Си Эс"-ийн тролл баг "Ноорог креатив" компаниар халхавчилж үйл ажиллагаа явуулдаг уу? гэсэн ижил гарчигтай мэдээг 09 цагт Facebook дэх 21 хаяг, пэйж түгээсэн байна. Хачирхалтай нь Ноорогийнхон саатуулагдаж, мэдүүлэг өгч байгаа тухай цацагдсан өглөөнөөс эхлээд ийм мэдээ түгэх болов.


Харин Ноорогийнхон өдөр 12 цагт албан ёсны мэдээллийг хэвлэлд өгсөн. Гэтэл тэдний өмгөөлөгч, цагдаагийн байгууллага хүртэл мэдээлэл өгөөгүй байхад тус сайтуудаар мэдээлэл түгсэн байдаг. Ингэснээр нийгэмд хоёр талд хардлага үүсэж цахим орчин “буцалж” эхэлсэн. 


Муу эр дайнд хөөрнө гэгчээр хэрэгт холбоотой хүн мэдээлэл өгөх бүрд цахим орчин бөмбөгдүүлсэн мэт болж байв. Эхлээд Цагдаагийн ерөнхий газраас “Ноорог.мн сайтын хэвлэн нийтлэх үйл ажиллагаа,нийтлэл, постер контенттой холбоотой ямар нэгэн мөрдөн шалгах болон гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй” гэж мэдэгдэв. Мөн анх мэдүүлэг авахаар шөнөжин суулгахдаа хэлсэн “19.9” гэдэг заалтын тухай сайн мэдэхгүй байна гэж хуйхаа маажсан. 


Гэтэл дараа нь Хууль зүйн сайд нь "Шалгагдаж байгаа этгээдийн зургаан дансаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан" шаардлагатай бол энэ мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр нийтэд дэлгэнэ гэлээ. Мэдээж энэ хүртэл мэдээлэл гарах болгонд цахим орчинд мөөг шиг дэлгэрсэн мэдээнүүд ижил гарчиг, ижил зурагтай байсан юм. Бүр сайдыг мэдээлэл өгөхөөс өрсөж зарим сайтуудад мэдээлэл орж байлаа. 


Энэ завсарт Ноорог.мн сайтын гүйцэтгэх захирал О.Уламсайхан албан ёсны мэдэгдэл гаргаж, “9,3 тэрбум төгрөгийг би амьдралдаа дансаараа оруулах нь бүү хэл, харж ч байгаагүй” гэсэн. Гэтэл хамаарал бүхий 6 дансаар дамжсан гэх мэдээллийг сайд хэлээд удаагүй байтал, “нэг” иргэний дансаар 85 мянган удаагийн гүйлгээгээр 9.2 тэрбум төгрөгийн орлого олсон гэх мэдээллийг цацав. 


Ингээд Үндэсний аюулгүй байдал, Эм Си Эс-ээр эхэлсэн дуулиан хамтран амьдрагчийн амь настай нэр холбогдож, мөрийтэй тоглоом зохион байгуулсан болж хувирав. 


Цахим орчинд дүүрэн сагаж байгаа энэ бүх мэдээллийг завсарт Ноорогийн өмгөөлөгч нарын болон зарим иргэний нийгмийн байгууллага, хуулийн этгээд, хувь хүний бичсэн мэдээг мөн харж болно. 


Иргэдэд үнэн мэдээлэл, баримт, хуулийн хүрээнд өрнөж буй процесс чухал болохоос биш ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн гүтгэлэг мэт олноор хувилан түгээсэн мэдээлэл хэрэггүй юм. Одоо хоёр талт тэнцвэртэй мэдээллийг хүргэж буй цөөхөн хэвлэлийн мэдээг анхаарч буй хүмүүс л жаахан юмны наадах, цаадхыг ялгахтайгаа байгаа. Бусдаар бол цахим орчин гэж  дэлбэрсэн дайны талбар шиг л байна. Тэгээд ч худал үгийг мянга давтвал үнэн болох ч нигууртай. Бидэнд яг ямар эрх байгаа, бид ямар замаар явж байгаагаа ч харахгүй болтлоо цахим дайны утаанд манарсан мэт. 


Ингээд харахад энэ улсын  зүг чигийг өөрчлөх ч амархан бололтой. Харин бодит үнэн рүү дуудаж чиглүүлэх, нүдийг нь нээж өгөх үүрэгтэй хэвлэлийнхэн нь хоёр, гурав хуваагдаж нэгнийгээ бөөрнөөс нь ёвроод байхаар хэрэг хааш эргэх нь ойлгомжтой. Бид хаашаа харвал цахим дайны утаанаас зугтаж, нарны гэрэл олж харах вэ?
 

Хуваалцах:

|
Улсын хэмжээнд 1.1 сая мал төлөлжээ

Улсын хэмжээнд 1.1 сая мал төлөлжээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Өнөөдөр дэлхийн дауны өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн дауны өдөр тохиож байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.