dobu.mndobu

Нийслэлийн хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил нийслэлийн хэмжээнд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулна. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Эхний ээлжид ногоон байгууламж болон автобусны буудлын чийгтэй цэвэрлэгээг хийнэ. Хоёрдугаар ээлжид ААН, байгууллагын ойролцоох 50 метр талбайг цэвэрлэнэ. Харин гуравдугаар ээлжид иргэд, ААН, холбогдох агентлаг, газрын албан хаагчдыг цэвэрлэгээнд хамруулах юм” гэлээ.

Хаврын их цэвэрлэгээг иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, хаврын улирлын тоос шорооноос сэргийлэх зорилгоор зохион байгуулдаг. Харин энэ удаад гудамж, талбай, ногоон байгууламж, автобусны буудалд чийгтэй цэвэрлэгээг түлхүү хийхээр зорьж байна. Үүнээс гадна иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор золбин нохой, муурыг устгах ажлыг давхар хийж гүйцэтгэх юм.

Хуваалцах:

|
Улсын хэмжээнд 1.1 сая мал төлөлжээ

Улсын хэмжээнд 1.1 сая мал төлөлжээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Өнөөдөр дэлхийн дауны өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн дауны өдөр тохиож байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.