dobu.mndobu

“Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна

“Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ онд тохионо. Эл ойдоо зориулан тус театрынхан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн жүжгүүдээ дахин олны хүртээл болгох аж.

Тухайлбал, Германы суут зохиолч И.В.Гётегийн насан туршдаа бичсэн зохиол гэгддэг “Фауст” зохиолоос сэдэвлэсэн “Фауст” постдрамын жүжгийг, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт “Гэм зэм” постдрамын жүжгийг, “Broadway” театрын алдарт бүтээл, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр болон саркастик мелодрам төрлөөр, Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг театрын урлагт дурлагсдад толилуулж байв. Тус театрынхан энэ 2025 онд эдгээр таван жүжгээ дахин толилуулах юм байна.

Тодруулбал, энэ гуравдугаар сарын сарын 27-нөөс Үй Хуагийн “Амьдрахуй” драмын жүжгийг Тусгаар тогтголын ордонд тоглох бол үргэлжлүүлэн ирэх дөрөвдүгээр сард Жорж Оруэллийн “1984” постдрамын жүжгээ хүргэх юм байна. Харин ирэх намрын үзвэрийн жилийн үзвэртээ И.В.Гётегийн “Фауст”, Ф.М.Достоевскийн “Гэм зэм” постдрамын жүжиг, Жон Патрикийн “Опал” саркастик мелодрам жүжгээ толилуулахаар төлөвлөжээ.

Хуваалцах:

|
Улсын хэмжээнд 1.1 сая мал төлөлжээ

Улсын хэмжээнд 1.1 сая мал төлөлжээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Өнөөдөр дэлхийн дауны өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн дауны өдөр тохиож байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.