dobu.mndobu

НООРОГ: ЦЕГ-аас мэдээлсэн нэр, товчлолд манай байгууллагын үйл ажиллагаа, данс хамааралгүй

НООРОГ: ЦЕГ-аас мэдээлсэн нэр, товчлолд манай байгууллагын үйл ажиллагаа, данс хамааралгүй

Ноорог.мн сайтад хамаарах хэрэг гарснаас хоёр хоногийн дараа буюу гуравдугаар сарын 20-нд ЦЕГ-аас "85.179 удаагийн гүйлгээгээр нийт 9,2 тэрбум төгрөгийн орлого олсон ба  Монгол Улсын иргэн М.Б, А.О, А.Б, Н.С, Д.С, Б.Б нар нь Фэйсбүүк цахим орчинд иргэдэд сурталчилгаа явуулан бүлэг зохион байгуулалтад орж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэрээ болгосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэж мэдээлсэн. Тэгвэл Ноорог.мн сайтын хамт олны зүгээс дараах мэдэгдэлийг гаргаж, огт хамааралгүй худал мэдээлэл тарсан гэдгийг хэллээ.

 

 МЭДЭГДЭЛ


Юуны өмнө бидний бяцхан редакцын зүгээс Монгол улсын хэвлэлийн эрх чөлөөг уландаа гишгэсэн, цагдаагийн нийт алба хаагчдын нэр төрд сөргөөр нөлөөлөх, цаашлаад ХЗДХЯ-ны үйл ажиллагааг олон нийтэд буруугаар ойлгуулах үйл явдлууд гарч байгаад гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж байна. 


“Ноорог Креатив Студио” ХХК-ийн зүгээс 2025 оны 3 сарын 17-ны өдрөөс эхлээд биднийг хууль бусаар саатуулсантай холбоотой бүх гомдол, мөрдөн шалгах ажиллагааны процесс алдагдсан, хүний эрх зөрчсөн, мөрдөн шалган ажиллагааны нууц задруулсан, санаатайгаар, зохион байгууллалттайгаар худал мэдээлэл тараасан асуудалд хуулиар олгосон боломжийнх нь хүрээнд арга хэмжээг авахаа мэдэгдэж байна. 


Уржигдар орой буюу 2025 оны 3 сарын 20-ны өдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон тооны хэвлэл мэдээллийн байгууллагаас Ноорог-ийн ЗАЛУУС, Ноорог-ийн хамт олны зүгээс цахим мөрийтэй тоглоомыг иргэдэд сурталчлан стрийм буюу видео хийж, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг цахим орчинд хууль бусаар зохион байгуулсан үйлдлүүдийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна гэсэн худал мэдээллийг тараасан. Тус мэдээлэлд дурдсан агуулга, олон иргэний нэрийн товчлолд манай байгууллагын үйл ажиллагаа, данс хамааралгүй болохыг мэдэгдэж байна.


Мөн манай байгууллагад 2025 онд ажилд орсон нэг гишүүнд холбогдох асуудал бүрэн тодорхой болоогүй ба Ноорог-ийн бусад гишүүд, цаашлаад байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд хамааралгүй тул гэрчийн мэдүүлэг ч аваагүй болно. Тиймээс холбогдох албан тушаалтнууд мөн зарим нэр бүхий хэвлэл мэдээллийн мэргэжлийн редакцууд илт төөрөгдүүлсэн мэдээллээ залруулж, манай байгууллагад холбогдох Togosoo TG гомдлоор шалгаж буй Эрүүгийн хуулийн 13.14 Худал мэдээлэл тараасан эсэх асуудлыг гуйвуулж, байгууллагын нэр, хамт олны дүрсийг зориуд ашиглаж байгаа үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. 


Зарим хувь хүмүүс, зарим нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ноорог Креатив Студио компанид ажилладаггүй, хамааралгүй хүмүүсийн нэр, дүрсийг нь ашиглаж байгууллагын ажил хэргийн нэр хүнд, бидний нэр төрд халдаж байгаа үйлдлээ яаралтай таслан зогсоохыг хүсэж байна.  
Ноорог Монголын хэвлэлийн мэдээллийн салбарыг мөн хууль хүчний байгууллагуудыг сөргөөр харагдуулах санаа, зорилгогүй бөгөөд энэхүү үйл ажиллагааны ард аль аль байгууллагууд нэр төртэйгөөр гарч, хэргийн үнэн байдлыг тодруулна гэдэгт итгэлтэй байна. 

Хуваалцах:

|
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Цаг агаар: Улаанбаатарт +5 хэм дулаан байна

Цаг агаар: Улаанбаатарт +5 хэм дулаан байна

9 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Улсын хэмжээнд 1.1 сая мал төлөлжээ

Улсын хэмжээнд 1.1 сая мал төлөлжээ

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Өнөөдөр дэлхийн дауны өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн дауны өдөр тохиож байна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.