0
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 4-6 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 хэм дулаан байна.
2025 оны 03-р сарын 24-нөөс 03-р сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээ
Гуравдугаар сарын 24-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 25, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.
Хуваалцах:
Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” хэлэлцүүлэг өрнүүлж, “Амьдрахуй” жүжгийг нээнэ
39 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорилоо
18 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих Платформын төсөл эхэллээ
33 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумд газар хөдөлж цэцэрлэгийн хана, цонхонд хялгасан хагарал үүсжээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ОБЕГ: 2 давхар мансаардтай байшин, 1 давхар байшин шатаж байсныг унтраахаар ажиллаж байна
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
СТАТИСТИК: Хоёр сарын хугацаанд нийт 36 амьгүй төрөлт бүртгэгджээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 85 тохиолдол бүртгэгдлээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цасан болон шороон шуурга шуурна
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүрэн баавгай, Шивэр хандгай агнаж бусдад борлуулах гэж байсныг илрүүлжээ
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ж.Энхбаяр: Махны үхрийн салбарын хөгжлийг стратегийн чиглэлээр дэмжих шаардлагатай
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
2030 оноос нүүрсний экспорт жил бүр 20 сая тонноор нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ 10,000$-т хүрнэ
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
АН-ын бүлэг: Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийн төслийг дэмжлээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Манай улс ардчиллаас ухарч байгаагийн нэг жишээ нь Ч.Лодойсамбуу гишүүн рүү дайрсан асуудал"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Д.Ариунбаатар: Шар усны үер хальж, айл өрхүүд эрсдэлд орсныг хэвийн болгосон
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ирэх сард Сонгинохайрхан дүүргийн “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” ашиглалтад орно
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.