dobu.mndobu

О.Алтангэрэл: "Ноорог"-ийн оффисоос хураан авсан эд зүйлсээс мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой баримт илэрсэн

О.Алтангэрэл: "Ноорог"-ийн оффисоос хураан авсан эд зүйлсээс мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой баримт илэрсэн

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.03.24) хуралдаанаар сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэж үзэж буй асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсож байна.

Хуралдааны эхэнд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл танилцууллаа. 

Тэрбээр "Монгол Улсын нэр бүхий иргэд ашиг олох зорилгоор цахим орчинд покер платформ, мэдээллийн технологи, бусдын арилжааны банкны дансыг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан мөрийтэй тоглоомыг тоглохыг иргэдэд сурталчлан зохион байгуулж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн эд зүйлс худалдан авч, улмаар бизнесийн үйл ажиллагаа явуулан мөнгө угаасан гэмт хэрэгт 2024 оны зургаадугаар сарын 11-нд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Мөрдөн шалгах ажиллагаагаар Нороог.мн мэдээллийн сайтад ажилладаг нэг иргэний арилжааны банкны дансуудаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж, 85,544 удаагийн үйлдлээр нийт 9,3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн нөхцөл байдал тус тус тогтоогдсон байна. 

Цаашид Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг тал бүрээс нь бүрэн нотлох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. 

Хэргийн талаар,

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024 оны есдүгээр сарын 6-ны өдөр ..... дугаараас "... настай, эмэгтэй .. нь гэртээ боомилсон байдалтай нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл  ирүүлснийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс 2024 оны есдүгээр сарын 26-нд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Гомдлын талаар, 

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт 2025 оны гуравдугаар сарын 17-нд "Танайх ажлаа хийдэг юм уу. Ноорог гэх хуудаснаас худал мэдээлэл их оруулах юм. Худал мэдээллээс болж хүмүүс амиа хорлох оролдлого хийлээ" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол ирүүлснийг цахимаар хүлээн авч, шуурхай шалгах шаардлага үүссэн. Улмаар хойшлуулшгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. 

Улмаар "Ноорог креатив студио" компанийн оффист үзлэг хийсэн. Хураан авсан эд зүйлд хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг баримт илэрч, тухайн мэдээллүүд нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул нэр бүхий этгээдүүдийг хойшлуулшгүйгээр баривчлах мөрдөгчийн тогтоол үйлдэн прокурорт шилжүүлсэн ч зөвшөөрөөгүй. 

Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. "Ноорог креатив студио" компанитай холбоотой хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хөндөөгүй, хийсэн контент бичлэг, түүний агуулгатай холбоогүй болно. 

Одоо "Ноорог креатив студио" компанийн нэр бүхий ажилчидтай холбоотой нэг гомдол мэдээлэл, хоёр хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|
Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно

Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно

11 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Нийслэлийн шилдэг адуучин шалгаруулах тэмцээн болно

Нийслэлийн шилдэг адуучин шалгаруулах тэмцээн болно

5 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Долларын ханш 3500 төгрөгт хүрэв

Долларын ханш 3500 төгрөгт хүрэв

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.