dobu.mndobu

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, явган шуургатай, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.

 

2025 оны гуравдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын төлөв, мэдээллийг хүргэж байна.

Нутгийн баруун хэсгээр үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

 

2025 оны гуравдугаар сарын 28-нaaс дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 28-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29, 30-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 10-15 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 30-наас ихэнх нутгаар дулаарна.

Хуваалцах:

|
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо

35 минутийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Цас орж, явган шуурга шуурна

Цас орж, явган шуурга шуурна

5 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.