0
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай шүргэлцсэн осол 2024 оны нэгдүгээр сарын 24-нд гарсан. Тус осолд Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр өртөж, 63 өрхийн 218 оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байна.
Улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн байрыг засварлахгүйгээр нурааж дахин шинээр барих Нийслэлийн Засаг даргын захирамж 2024 оны арванхоёрдугаар сарын 2-нд гарсан билээ.
Захирамж гарснаас хойш есөн сарын дараа буюу өнөөдрөөс /2025.09.03/ барилгыг буулгах ажил эхэлснийг оршин суугч мэдээлэв.
Барилгыг буулгахад шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахыг Засаг даргын захирамжид дурдсан. Ойролцоогоор 12 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоог гаргаад буй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.