dobu.mndobu

Дэлхийн театрын өдрөөр та хаана, юу үзэх боломжтой вэ

Дэлхийн театрын өдрөөр та хаана, юу үзэх боломжтой вэ

Дэлхийн театрын өдөр өнөөдөр (2025.03.27) тохиож байна. 1962 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм. 

Өнөөдөр дэлхийн театрын өдөр

Энэ жилийн тухайд манай улсад театрын тайзнаа олон гайхалтай уран бүтээл үзэгчдэд хүрэхээр бэлтгэгдэж буй. Харин өнөөдөр “Амьдрахуй” постдрамын жүжгийн нээлт болохоос гадна “АМЬДРАХУЙ” нэрт хэлэлцүүлэг ТВ9 телевизээр 14 цагт шууд дамжуулагдах юм. Энэхүү хэлэлцүүлэгт уригдсан хүндэт зочид, хэлэлцүүлэгийн сэдэв зэрэг нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Мөн Соёл урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод-2024” наадам УДБЭТ-т, “Театрын өчигдөр ба өнөөдөр” өдөрлөг УДЭТ-т болно.

Соёлын Төв өргөөнд "Самсара - Тэртээх хоёр зүрх", УДЭТ-т  "Хайлаас модны дор чамайг хүлээнэ", Тусгаар тогтнолын ордонд "Амьдрахуй" драмын жүжгүүд тус тус тоглогдоно. Эдгээр жүжгүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой. 

Хүн төрөлхтний хамгийн эртний урлаг болох театрын урлаг нь амьд харилцааны урлаг учраас үзэгчдэд илүү бодит мэдрэмж өгч, соён гэгээрүүлэхээс илүүтэйгээр ёс суртахууны хөрөнгө оруулалт ч хийдэг байна. Хаврын өдрүүд ирж, нар шингэх нь аажим болсон эдгээр өдрүүдэд та хайртай дотнын хүнтэйгээ, гэр бүлтэйгээ, магадгүй ганцаараа ч театрыг зорих боломжтой.

 

 

Хуваалцах:

|
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо

35 минутийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Цас орж, явган шуурга шуурна

Цас орж, явган шуурга шуурна

5 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.