dobu.mndobu

ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ

ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ

Аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн гол зорилго бол орчин үеийн хэрэгцээг илүү сайн ойлгож, тэдэнд зориулсан орон зайг бүтээх хүслээс эхлэлтэй байдаг. Ажиллах орчин нөхцөл, амьдрахуйн тав тух нь зөвхөн тавилга байхаа больж тухайн байр бүхэлдээ бүтээмж дэмжих орчин, технологи, тав тухыг шаардах болсон. 


Шаазан плита бол зүгээр нэг өнгөлгөөний материал биш. Энэ бол дэвшилтэт технологи, тансаг дизайн, бат бөх чанарын төгс нэгдэл юм. Тиймээс интерьерийн шийдэлд төгс тохирох бүтээгдэхүүнийг санал болгох “Том Керамикс” компани нь 2023 оноос эхлэн тавилга болон, интерьерт ашиглах төрөл бүрийн синтеред чулуун хавтан импортлон чулуун хийцлэлийн үйлдвэрлэл явуулж иржээ. Тус компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн өнгөрөгч оноос дэлхийд тэргүүлэгч “Gani”, “Hongyu”, “Giana” брэндийн шаазан плитаг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэдээ хүргэж байна. 


Бүтээгдэхүүн бүр нь өөрийн гэсэн онцлог, давуу тал, бусдаас ялгарах үнэ цэнтэй. 

Үүнд: 
•    Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ. Мөн тасралтгүй үргэлжлэх хээ, байгалийн уран хийцийн төгс илэрхийллийг танд мэдрүүлнэ. 
•    Ус, чийгийг үл нэвтрүүлэх бат бөх бүтэцтэй. Эдэлгээний хугацааг уртасгах дэвшилтэд шийдэл.
•    Элэгдэлд тэсвэртэй НАНО гадаргуутай. Тиймээс өнгө гандахгүй бөгөөд гулгахаас сэргийлсэн хамгаалалттай. 
•    Байгаль орчинд ээлтэй, эко стандарт. Эрүүл, аюулгүй хэрэглээ. 


Мөн “Топ Керамикс” нь хэрэглэгчдэдээ зориулан 700 мкв бүхий плитаны шөүрүүмийг нээж цаашид архитектуурын ур ухаан, интерьерийн төгс шийдэлд нийцсэн дэлхийн шилдэг брэндүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгч бүрийн хэрэгцээнд нийцсэн, чанартай, баталгаатай, дээд зэргийн стандарт бүхий бүтээгдэхүүнийг хүргэхийн төлөө ажиллаж байгаа юм. Эдгээр бүтээгдэхүүнүүд албан ёсны эрхтэйгээр манай улсын зах зээлд нэвтэрч байгаагаараа мөн онцлог билээ. 


Ирээдүйг хэн ч урьдчилан таамаглаж чадахгүй. Харин бид хамтдаа түүнийг бүтээж чадна. Дэлхийн хэрэглэгчдийн хүсэл, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнээр дамжуулан мөрөөдлийн орчноо бий болгоорой. 


Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/TopCeramics.mn хуудаснаас аваарай. 

Хуваалцах:

|
Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.