0
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2025.03.27) нэгдсэн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "2010 оны зургаадугаар сарын 24-нд Монгол Улсад төрөөс төмөр замын бодлого баримтлах бодлого батлагдсан. Тэр өдрөөс эхэлсэн төмөр замын дажинг өнөөдөр дуусгаж, УИХ-аар хоёр улсын хоорондын гэрээг соёрхон батлах гэж байна. Ийм өдөр ирдэг юм байна.
Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Ц.Туваан сайд нараас асуух асуулт байна. Гэхдээ жаахан тайлбар хиймээр байна.
2014 оны наймдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж, "Энержи ресурс" компани, Ч.Сайханбилэгийн Засгийн газар нэг нууц гэрээг байгуулсан. Тэр гэрээ өнөөдөр монгол хэл дээр байхгүй. 10 жилийн дараа гэрээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, таван намын хамтарсан Засгийн газар очиж, Хятад хэл дээр олж ирсэн. Энэ гэрээг олон нийтэд ил болгомоор байна. Шударга ёсыг нэхэмжилмээр байна. Бүтэн 15 жил.
Тавантолгойг 100 жилээр Хятадын компанид өгөх гэж оролдсон. УИХ дээр тогтоол гаргаж, 40 гишүүн үүнийг унагасан. 36 нь Монгол Улсын эрх ашгийн эсрэг ажилласан. Мөн Хятадын компанийг олборлолтод оруулна, төмөр замыг нарийн царигаар барина гэж УИХ-ын тогтоолын эсрэг явж байсан.
15 жилийн дотор 80 гаруй хүн ажил амьдрал, нэр төрөөрөө хохирсон. Тэднийг яаж цагаатгах юм бэ.
Хулгайч нартайгаа хариуцлага тооцохгүй юм уу. "Энержи ресурс" гэдэг компани энэ бүгдэд оролцож зохион байгуулж байсан нь сая ил болсон.
Тэр Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг баривчилж авчирч ял тооцохгүй юм уу. Энэ хүмүүс тухайн үед хуйвалдсан гэдэг нь ил болчихлоо.
15 жилийн турш шударга бусын хонгилоор чирэгдэж яваад, ял тулгуулж явсан хүний хувьд би шударга ёсыг нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна. Энэ олон хэлмэгдсэн хүмүүсээ цагаатгахгүй юм уу.
"Эрдэнэт"-ийн 49 хувь, Дубайн гэрээ гээд бүгд яг ийм технологиор хийгдсэн. Хулгайч нартаа хариуцлага тооцож чадахгүй юм бол "Дархлагдсан хулгайч" гэдэг цол тэмдэг өгчихмөөр байх юм.
С.Баяр гэж нэг нөхөр байна. Шүүхээс авлигын хэргээр ял сонсоод, хөрөнгөө хураалгачихсан. Ялаа эдэлчихсэн. Дуртай үедээ Монголын эсрэг геополитикийн бодлогуудыг хамаагүй ярьж байдаг. Тэр хүнийг тусгай үүрэгт элчин сайдаар томилох уу, Ерөнхий сайд аа. Үгүй биз дээ" хэмээн хэллээ.
Хуваалцах:
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хүний амь аварсан жолооч Д.Азжаргалыг “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
МТҮП-ийн байрнаас Өргөө 2-г албадан чөлөөлөх шийдвэр гарчээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮792,000 боллоо
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
БАЙР СУУРЬ: "Түргэн үйлчилгээний цэг" хэрэгтэй, хэрэггүй
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
16 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
П.Наранбаяр: Багшийн цалинг нэмж, дор хаяж 2 сая төгрөгөөс эхлүүлэх хэрэгтэй
17 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барихаар төлөвлөж байна
17 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Багануурын уурхайн ажилчид метилийн спиртэд хордож нас барсан байж болзошгүй"
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ой, хээрийн түймрийн 90-95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна
21 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна
21 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Орлогын албан татварыг нэг хувь болгох тухай санал асуулгад 92,980 хүн гарын үсэг зуржээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зогсоолоос болж маргалдан тоглоомон гар буугаар танхайрсан иргэдийг шалгаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.