dobu.mndobu

Л.Энх-Амгалан: "Цалинтай ээж" хөтөлбөрийг төсөвт тааруулж нэрийг нь өөрчилнө

Л.Энх-Амгалан: "Цалинтай ээж" хөтөлбөрийг төсөвт тааруулж нэрийг нь өөрчилнө

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Цалинтай ээж" хөтөлбөрийн талаар дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр, 

- “Цалинтай ээж” гэдэг нэртэй хөтөлбөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй хамаагүй. Энэ бол халамж ч биш, тэтгэлэг. 0-3 нас хүртэл хүүхдээ харж байгаа ээж нарт сар бүр 50 мянган төгрөг өгч байна. Улсын хэмжээнд 170 мянга орчим ээж тэтгэлэг авч байгаа. Бид халамжийн хуулиа УИХ-д өргөн барина. Цаашид халамжийн хуулиар олгож байгаа бүх хөтөлбөрүүдээ эргэж харах ёстой гэж үзсэн.

Жилд улсын төсвөөс 2,4 их наядыг халамжид зарцуулж байна гэсэн тоо ярьдаг. 2,4 их наядын 1,7 их наяд нь хүүхдийн мөнгөнд явдаг. Яг халамжид 600-700 орчим тэрбум төгрөг зарцуулагддаг. Цаашид халамжийг зорилтот бүлэг рүү өгдөг болгоно. Цалинтай ээж, хүүхдийн мөнгийг халамж гэж үзэхгүй байгаа. Хүн амаа өсгөх бодлогын хүрээнд явдаг.

Төсөв бага байгаа учраас гурван жилд сар тутам 50 мянган төгрөг авах уу. 0-6 сар буюу нярай үед нь 100-150 мянган төгрөг өгөх үү гэдэг тооцоолол ярих хэрэгтэй. Сэтгэлийн хөөрлөөр сарын 500 мянган төгрөг болгоно гэдэг тооцоололгүй мэдээлэл гаргаж болохгүй.
Д.Үүрийнтуяа гишүүнийг тийм үндэслэлгүй мэдээлэл гаргаагүй гэж бодож байгаа. Цаашид “Цалинтай ээж” нэрээр хэрэгжихээр болвол хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй ярих асуудал яригдах ёстой гэдэг асуудлыг л хөндсөн байх.

“Нярайн дэмжлэг” ч гэдэг юм уу одоогийн төсөвт тааруулж хөтөлбөрийн нэрийг өөрчилнө. Сард авах 50 мянган төгрөгөө 6,12,36 сар авах уу гэдэг зохицуулалт хийнэ" гэлээ..
 

Хуваалцах:

|
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.