0
Улаанбаатар хотод 2025 оны есдүгээр сарын 1-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар тус тус буурчээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ сарын 1-ний өдрийн байдлаар хонины ястай махны үнэ килограмм нь 16,691 төгрөг болж өмнөх долоо хоногоос 0.5 хувиар, төмс килограмм нь 2,675 төгрөг болж 5.9 хувиар буурчээ.
Харин үхрийн махны үнэ килограмм нь 20,737 төгрөг болж өмнөх долоо хоногоос 0.2 хувиар өссөн бол "Атар" талх 2,603 төгрөг болж нэг хувиар өссөн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.