dobu.mndobu

Групп сунгахдаа заавал биеэр очих шаардлагагүй болно

Групп сунгахдаа заавал биеэр очих шаардлагагүй болно


Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Эрүүл мэндийн яам  болон холбогдох агентлагийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг зохион байгуулжээ. Энэ удаагийн уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Магадлалын төв зөвлөлийн холбогдох төлөөллүүд оролцлоо.

May be an image of 5 people and people studying


Уулзалтын үеэр олон улсын үйл ажиллагааны ангилал (ICF)-ыг нэвтрүүлж зөвхөн өвчний оношоор бус үйл ажиллагааны үйлдлийн чадавхыг үнэлэх, нэвтрүүлэх талаар хамтран ажиллаж олон улсын туршлага солилцох, сургалтад холбогдох мэргэжилтэн нарыг хамруулах асуудлаар мөн санал солилцсон байна.

Тодруулбал, даатгуулагч иргэн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд цахим мэдээлэлд тулгуурлан хөдөлмөрийн чадвар алдалт, байнгын асаргааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солихоор зохицуулсан. 


Үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын мэдээллийг холбогдох байгуулалтай цахимаар үнэн зөв, шуурхай солилцох асуудлыг шийдвэрлээд байна. 


Цаашид группт орсон хүн бүрийн хөгжлийн бэрхшээл болон хөдөлмөрийн чадвар алдалтыг аймаг, дүүрэг бүрт байгуулсан зөвлөлөөр оруулж, биеэр ирэхийг шаардахгүй. Харин олон улсын жишигт нийцүүлэн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон өөр аймаг, дүүрэг, мэргэжлийн салбар зөвлөлийн эмч тогтоодог болох аж. 

May be a graphic of text that says '2024 онЦлОХ 20240нЦлохаЖтууд АЖЛУУД Хеделмерийн чадвар алдсан иргздийн судалгаа 3.2% 2024 ዮቱ XVH aM УПс 312 3312275 275 Нийслэл 1525 89 96 8% む ХЧА иргэн Упс 105 607 Нийслэп 36 358 хеделмерийн ЧАДВАР АЛДАЛТЫГ тогоох алдалтыГТогТоОхуЙй УЙЛ АЖИЛЛАГААГ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОЖ шинэчиллээ XyH ЭЗПЭХ хувь Упсын дундаж 3.2% C Seach BALDHCOALOA'

Хуваалцах:

|
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

10 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.