dobu.mndobu

Б.Баярбаатар: М.Нарантуяа-Нара гишүүнд "бараа зарж, лайв хийдэг шигээ байхаа боль" гэж олон удаа хэлсэн

Б.Баярбаатар: М.Нарантуяа-Нара гишүүнд "бараа зарж, лайв хийдэг шигээ байхаа боль" гэж олон удаа хэлсэн

Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өглөө. Энэ долоо хоногт цөөнгүй гишүүн ёс зүйн зөрчил гаргаж, олон нийтийн шүүмжлэл хүртээд буй. 

Тэрбээр,  "П.Наранбаяр, Б.Найдалаа гишүүн нарын хэргийг мэдсэн. П.Наранбаяр сайдын хувьд өөрөө гомдол гаргаж, надад юм хэлээгүй. Би одоо очиж өөртэй нь, намын даргатай нь уулзна. Энэ үйл явдал сэдэлийн хувьд зөрчил мөн. Нэгнийгээ цохисон гэдэг нь харин тусдаа шалгагдах байх.

Ёс зүйн байнгын хороо хуралдаад шийдвэл "Сануулах, уучлал гуйх, зургаан сар хүртэл цалингийн 20 хувь хүртэл хасах" шийтгэл оногдуулдаг. 

Мөн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагын гаргасан үйлдэл бол ёс зүйн зөрчил. Хувьчилж уулзаад ёс зүй, харилцааны тухай хэлж, зөвлөж байсан. Өмнө бараа зарж, лайв хийдэг байсан шигээ битгий байгаач ээ гэж олон удаа хэлсэн. Нэг удаагийн үйлдэл дээр өлгөж аваад хариуцлага тооцох биш олон удаа үйлдэгсэн зөрчил болохоор ярихаас өөр арга алга. Өнөө өглөө хүртэл гомдол ирсэн" гэлээ.

Хуваалцах:

|
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.