dobu.mndobu

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮792,000 боллоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮792,000 боллоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрөөс /2025.04.01/ 792,000 төгрөг болно. Харин шимтгэл төлөх хувь хэмжээ 13.5 хувь хэвээр байна. Үүнтэй холбогдуулан сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлөх доод хэмжээ ₮106,920 болж нэмэгдэх юм.

Манай улсад 171,300 гаруй хүн сайн дураар нийгмийн даатгал төлдөг аж. 

Малчин, туслах малчин даатгуулагч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгөөс шимтгэл төлөхөд сард төлбөл зохих шимтгэл 61,380 төгрөгийг даатгуулагч өөрөө төлөх юм. Ингэж төлснөөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792000 төгрөгөөс тэтгэврийн даатгалын шимтгэл 5.75 хувиар тооцсон дүн болох 45,540 төгрөгийг улсын төсвөөс хариуцна.

Малчин, туслах малчин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш орлогоос шимтгэл төлөх бол улсын төсвөөс хариуцан төлөх 45,540 төгрөгийг хасаж үлдэх тэтгэврийн даатгалын шимтгэлийн зөрүү тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг даатгуулагч өөрөө бүрэн хариуцан төлнө.

Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй ажил хөдөлмөр эрхлээгүй эцэг, эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл төлөх бол тэтгэмж болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл 15,840 төгрөгийг даатгуулагч өөрөө сар бүр хариуцан төлөх юм. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 төгрөгөөс тэтгэврийн даатгалын шимтгэлийн 11.5 хувиар тооцсон дүн буюу 91080 төгрөгийг улсын төсвөөс төлнө.

Хуваалцах:

|
Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ

Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд

1 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.