0

Улаанбаатар хотод энэ оны нэгдүгээр сараас эхлэн нөөцийн үхэр, хонины махыг жижиглэнгийн 375 цэгээр, зарим үед өргөтгөсөн худалдаагаар борлуулж буй.
Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхээс бага хэмжээний мах нөөцөлсөн бөгөөд тавдугаар сарын 31-нийг хүртэл өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.
Нөөцийн махны үнэ жижиглэнгийн 375 цэгт үхрийн мах нэг килограмм нь 15,000, хониных 13,000 төгрөгийн үнэтэй бөгөөд энэ жил есөн ААН нийт 5,000 тонн нөөцийн мах бэлтгэснээс 40 хувь нь үхрийнх бол 60 хувь нь хонины мах байна.
Харин өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар нь нэг килограммыг 13,000 төгрөгөөр тооцож худалдан борлуулж байгаа юм. Өнгөрсөн жил 8,713 тонн махыг нөөцөлж, худалдаанд гаргаж байжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.