dobu.mndobu

МТҮП-ийн байрнаас Өргөө 2-г албадан чөлөөлөх шийдвэр гарчээ

МТҮП-ийн байрнаас Өргөө 2-г албадан чөлөөлөх шийдвэр гарчээ

“Өргөө 2”-ыг албадан чөлөөлж, Мэдээлэл технологийн үндэсний парк өөрийн байраа буцаан авах нь зүйтэй гэсэн шүүхийн шийдвэр гарлаа.

Тодруулбал, Мэдээллийн технологийн үндэсний парк 2012 оноос хойш Нью Тур Сафарис ХХК/Өргөө-2/-д кино театрын зориулалтаар өөрийн байрны хойд хэсгийн талбайг нэг 5,000-9,000 төгрөгөөр түрээсэлж байгаа аж. Харин одоогийн үнэлгээгээр МТҮП-ийн 1 мкВ-ын үндсэн үнэ нь 49,500 төгрөг.  

Гэвч уг гэрээ 2022 онд дууссан ч Нью Тур Сафарис ХХК нь /Өргөө-2/ байрнаас гараагүй бөгөөд Мэдээллийн Технологийн Үндэсний Паркаас гэрээнд заагаагүй 5.1 тэрбум төгрөгийг нэхэмжилжээ.

Тэгвэл өчигдөр Мэдээллийн технологийн үндэсний парк өөрийн байрыг буцаан авах нь зүйтэй гэж Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэжээ.

Энэ тухай тус паркийн захирал Ж.Золзаяа “Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 22:35 минутад гарлаа. Ингээд Мэдээллийн технологийн үндэсний парк өөрийн байрыг буцаан авах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл Өргөө 2-г албадан чөлөөлөх шийдвэр гарлаа. Шүүхийн шийдвэр бичгээр 14 хоногийн дараа албажин гарна. Бичгээр гарсны дараа давж заалдах шатны шүүхэд хариуцагч тал гомдол гаргах эсэхээс шалтгаалж маргаан цааш үргэлжлэх эсэх нь тодорхой болно. Чих тавин хүлээж байсан салбарындаа баярлалаа. Өдийг хүртэл дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Хамт олондоо хайртай шүү. Мэдээллийн технологийн салбар яллаа” гэжээ.

Хуваалцах:

|
Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ

Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд

2 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.