0
Огноо2024-11-04
Телеграм нь 2013 онд үүсгэн байгуулагдаж, дэлхий даяар 950 сая гаруй хэрэглэгчтэй харилцааны программ юм. Уг платформоор дамжуулан залилах, секс сүрдүүлэг, хуурамч зар, хортой холбоос ашиглан мэдээлэл хулгайлах зэрэг гэмт хэргүүд түгээмэл үйлдэгдэж байна.
Гадны улсын гэмт бүлэглэлүүд цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Кибер аюулгүй байдлын зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк хамтран мэдээлэл өглөө.
Энэ оны долоодугаар сараас эхлэн цагдаагийн байгууллагад “Гар утасны Телеграм аппликейшныг ашиглан “цагийн ажил буюу даалгавар биелүүлэх ажил хийж, мөнгө өсгөж өгнө” гэсэн зарын дагуу мөнгө байршуулж залилуулсан” гэх гомдол, мэдээлэл нэмэгдэж, сүүлийн дөрвөн сарын хугацаанд 619 гэмт хэрэг бүртгэгдэн, шалгагдаж байгаа иргэдэд нийт 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.
Телеграм аппликейшин ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэрэгт дүн шинжилгээ хийхэд хохирогчдын,
70 орчим хувь нь 25-44 насны,
Дээрх төрлийн залилах гэмт хэрэг нь дараах үйлдлийн арга, хэлбэрээр түгээмэл үйлдэгдэж байна.
Дээрх төрлийн залилах гэмт хэрэг нь дараах үйлдлийн арга, хэлбэрээр түгээмэл үйлдэгдэж байна.
Үүнд:
Бараа худалдан авч, борлуулалт нэмэгдүүлэх даалгавар
Тик ток хаяг дагах, өгөгдсөн постод лайк дарж хандалт өсгөх даалгавар
Байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний зар сурталчилгаанд үнэлгээ өгех Даалгавар
Өгөгдсөн дансанд мөнгө байршуулаад өсгөж авах даалгавар
Зээл олгоход шаардлагатай материал бүрдүүлэх даалгавар
Өгөгдсөн интернэт банкаар нэвтэрч гүйлгээ хийх даалгавар биелүүлэх зэрэг аргуудаар үйлдэгдэж байна.
Түүнчлэн телеграм даалгаврыг үе шатаар биелүүлэх бөгөөд дараа, дараагийн Даалгаврыг биелүүлснээр мөнгөө нэмэгдүүлж авах боломжтой гэж төөрөгдүүлдэг ба хэрэв Даалгаврыг биелүүлээгүй эсвэл дундаас нь зогсоовол систем таны цэнэглэсэн баримтыг шалгах боломжгүй бөгөөд төлбөр тооцоо, бонус мөнгө, буцаан олголт зэргийг танд өгех боломжгүй гэж шахалтад оруулдаг.
Бүртгэгдсэн дээрх төрлийн залилах гэмт хэрэгт 976 дансаар мөнгөн гүйлгээ хийгдэж, олон улсын крипто бирж, бооцоот болон мөрийтэй тоглоомын сайтуудаар дамжин гадаад улсын хяналтгүй бүс рүү шилжиж байгаа нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд иргэд үл мэдэгдэх телеграм группүүдэд элсэж, ямар ч тохиолдолд мөнгө шилжүүлэхгүй байх, хэрэв мөнгө шилжүүлсэн бол дахин давтаж шилжүүлэхгүй байх, хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөж байна.
Хуваалцах:
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Энэ амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Утааны хордлогоос сэргийлэх нь: Өдөр бүр 200 мл сүү ууж, долоо хоногт нэг удаа ууланд алхаарай
3 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Н.Номтойбаяр: "Цөмийн энергийн тухай хууль"-ийг зөв тайлбарлахгүй бол бид ДАРАМТАД ОРНО
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
25 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хориг ба хоршсон улс төр
3 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх БАЙРШЛУУД
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжинэ
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” хэмээн кибер залилан хийж байна
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улс тунхагласны баяраар 10 сая төгрөгийн байтай барилдаан болно
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
С.Шаарийбуу: Төрийн өндөр албан тушаалтнууд охины минь хэрэгт нөлөөлсөн
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
21 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлахын тулд хөрөнгө оруулалтуудаа танана
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
21 цагийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.