0
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьлаа. УИХ 2025 оны төсвийн төслийг энэ сарын 8-нд эцэслэн баталсан. Улмаар 11 хоногийн дараа буюу өчигдөр /2024.11.19/ Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн юм. Тэгвэл өнөөдөр (2024.11.20) Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан талаар мэдэгдлээ.
2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр бүхэлд нь хориг тавилаа.
Тодруулбал, ЕТГ-ын дарга Г.Занданшатар энэ талаар мэдээлэхдээ,
"Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8 дахь хэсгийг үндэслэн Төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан өргөн мэдүүлсэн хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьлаа.
Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, валютын нөөц, алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Олон улсын стратегийн нөхцөл байдал хэлбэлзэлтэй байгаагаас шалгаалж гадаад зах зээлийн нөхцөл байдал эгзэгтэй байна. Энэ цаг үед хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв батлах нь иргэд, улсын ашиг сонирхолд бүрэн нийцнэ. Төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байгааг" онцоллоо.
Мөн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана” гэсэн зорилтоо бодитой хэрэгжүүлж ажиллахыг санууллаа.
Төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжлэл гарч байгаа нь зүй ёсны шаардлага гэж Ерөнхийлөгч үзлээ.
Хуваалцах:
Гадаад худалдааны баланс эерэг гарлаа
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
АУДИТ: Хотын дарга Х.Нямбаатарын гаргасан бонд хугацаандаа төлөгдөхгүй байх эрсдэлтэй байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Зөвлөөд зөвлөөд засардаггүй, ёс зүйг УЛАНДАА ГИШГЭГЧ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
НББХ-ны дарга Л.Энхнасан НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчтэй уулзав
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдааны бүртгэл эхэллээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол 40.7 хувиар өсжээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЧУУЛГАН: Зээлийн мэдээллийн тухай хуулийг хэлэлцэнэ
11 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХЗБХ: УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
11 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цасан болон шороон шуурга шуурна
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Сурвалжилга: Монголын циркчид маш аюултай орчинд бэлтгэлээ хийж байна
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийт нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Насанд хүрээгүй хүүхэд суррон унавал 400 мянган төгрөгөөр торгоно
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
УЕП Б.Жаргалсайхан: Би өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа хүн
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ДХИС-ийн захирлаар цагдаагийн хурандаа О.Зоригтыг томиллоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийслэлийн зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар хорт хавдраа "ялжээ"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Найман ордын талбайн хил заагийг тогтоох асуудлыг хэлэлцэж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улаанбаатарт 17 градус дулаан байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Товчооны замд гарцаар гарч явсан хүүхдийг мөргөж, хүнд гэмтээсэн ослыг ТЦА-наас шалгаж байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.