0
Ардчилсан нам өнөөдөр Их хурлаа хийх юм байх. Ардчиллын төлөөх намууд нэгдэн Ардчилсан намыг байгуулсан өдөр. Монголын ардчилал аюулд орж, хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, хууль дээдлэх зарчим монгол хүн биднээс өдөр өдрөөс бус хором хормоор алсарч байна.
1990 оноос хойш монголд Ардчилсан нам нэг удаа олонх, нэг удаа олон суудал парламентад авч байсан. Түүнээс бусдад нь ялагдсан. Хамтрах, эвсэх үедээ ах намтайгаа хавсайдаж ирсэн. Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан нам Монгол Ардын намын хаяа хатавчинд гэрээ барьж, барлаг зарцын үүргийг тушаал авсан цэрэг мэт гүйцэтгэх болсон юм. Албан тушаалд дуртай албингууд нь ардчилал, хүний эрх, шударга ёсноосоо буцаж, ардчиллын суурь зарчмаасаа 360 градус эргэчихээд сууж байгаа.
Монгол Улсын ардчилал “саарал” түвшинд буюу нэн эгзэгтэй цаг үед ирсэн байна хэмээн “Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдэвт олон улсын ардчилагчдын бага хуралд оролцогчид нэг жилийн өмнө хэлж байв. Гандуу, гундуухан “саарал” ардчилал Л.Гантөмөрийн үед амь тавих нь. Хамтарсан Засгийн газарт Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын суудалд Л.Гантөмөр шалхайтал сууж, эрх баригч намын даргынхаа угжны хурга шиг зусардаж суугаа нь нууц биш.
Олон улсын ардчилсан холбооны дарга Стифен Харпер “Дэлхий дахинаа ардчилал нь дарангуйлал, худал хуурмаг бодлого, үйл ажиллагааны дайралтад өртөх боллоо. Монгол Улс, монголчууд ч мөн үүнд өртөж байна. Ардчиллын дайснуудтай ухралтгүй тэмцэх нь Ардчилсан Намын гол ажил байх болно” хэмээн мэдэгдсэн ч Л.Гантөмөр тэргүүтэй албан тушаалд дурласан намын удирдлагууд Ардын намынхаа халаасанд өөрсдөө үсрээд орчихсон.
Ард түмний амьдрал ямар хэцүү байгааг мартаж, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө салхинд туугдах мэт арчигдан одож байгааг чив чимээгүй харж байна. Товчхондоо Л.Гантөмөр гучхан настай Монголын ардчиллыг гудамжинд гаргаад чулуудчихлаа.
Нэг хэсэг тамга, тэмдэгний хэрүүлээс салдаггүй байсан Ардчилсан намынхан Л.Гантөмөрийн үед тамга тэмдэгтэй болсон гэдэг ч үнэндээ Л.Оюун-Эрдэнэ л түүнд тамгыг нь өгсөн юм. Намынхан нь Ардчилсан намаа эвлүүлээрэй гэж итгэсэн ч Ардын намынхаа илүү гэрт өвдөл, цөвдөл оочсон шиг суугаа нь намын гишүүдэд нь таалагдахгүй байна.
Монгол дахь ардчилсан хөгжлийн үйл явцад доголдол үүсч, ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн өмнөх ололт амжилтаасаа ухарсан, нэг хүн, эсвэл цөөнхийн ноёрхол давамгайлсан авторитар чиг хандлагууд ажиглагдах болсон нь Л.Гантөмөрийн бодлогогүй, зориггүй, туйлбаргүй байдалтай шууд холбоотой.
Өнөөдөр ардчиллын төлөөх намууд нэгдэн баяр ёслол тэмдэглэж байгаа ч Ардчилсан нам “ардчилсан” гэдэг нэрээ авч үлдэхийн тулд Л.Гантөмөртэйгээ тэмцэх цаг ирсэн байна. Монголын ардчилал гудамжинд гундуухан байна. Харин Л.Гантөмөр нүдээ анин чимээгүй кофе шимэн зогсож байна аа.
Э.ТЭРГЭЛ
Хуваалцах:
Товчооны замд гарцаар гарч явсан хүүхдийг мөргөж, хүнд гэмтээсэн ослыг ТЦА-наас шалгаж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Эцэг, эхийн төлбөрийн чадвар тааруу байгаагаас болж зусланд амрах хүүхдүүдийн тоо цөөрчээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сүүлийн 20 жилийн хугацаанд ослын улмаас 987 хүүхэд амиа алджээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баянгол дүүргийн хэмжээнд ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажил эхэллээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
1072 хувьцааны ногдол ашгаа хуримтлуулах санал өгөөгүй бол данс руу нь шууд шилжүүлнэ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Засгийн газар 2023-2024 онд 4.2 их наяд төгрөгийн өр тавьжээ
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сүүлийн 5 жилд 10-14 насны 98 хүүхэд ТӨРЖ, 215 хүүхэд ҮР ХӨНДҮҮЛЖЭЭ
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Бусдыг хэл амаар доромжилсон ачилтын компанийн ажилтныг 100 мянган төгрөгөөр торгов
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ж.Найрамдалмаа: Ээж бүхэн гэрэл зурагчин байдаг
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Гурван улсын 27 иргэнийг албадан гаргажээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хуш модны 1202 кг самрыг хууль бусаар тээвэрлэж байгаад баригджээ
12 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Монголын гэр бүл” гэрэл зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбурхан өвчний 387 тохиолдол лабораториор батлагдлаа
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүчний байгууллагын дарга нарын томилгоонд У.Хүрэлсүх илүүрхэж байна
17 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Тамир: Миний аавыг нулимаад "Зүрхэнд шивнэсэн үг"-ээр бүжиг хийжээ
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Гантөмөр 30-хан настай ардчиллаа гудамжинд гаргаад чулуудчихлаа
18 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баруун болон говийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно
18 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.