dobu.mndobu

Хүчний байгууллагын дарга нарын томилгоонд У.Хүрэлсүх илүүрхэж байна

Хүчний байгууллагын дарга нарын томилгоонд У.Хүрэлсүх илүүрхэж байна

Хүчний байгууллагын дарга нарын томилгоо үргэлжилж байна. Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа визээ сунгаад авсан. Түүнийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа томилуулж, энэ удаа улирааж байгаа нь энэ. Ойрын хэд хоногтоо Монгол Улсын Ерөнхий прокурорын асуудал нэг талдаа гарах сурагтай.

Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг Х.Баттулга Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхад буюу 2019 оны дөрөвдүгээр сард томилж байв. Энэ удаагийн томилгоо Б.Жаргалсайханыг улираах чигтэй байгаа талаар улстөрчдийн дунд бор шувуу нисэж байна.

Төрийн тэргүүн Ерөнхий прокурорд хэнийг нэр дэвшүүлэх саналаа оруулж ирдэг тул марафон чимээгүй өрнөж байгаа аж. Ерөнхийлөгчийн хүн гэгдэх Ерөнхий прокурорын орлогч О.Машбат, ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг сэлгэн томилж магадгүй гэх яриа байгаа юм. Ямартай ч АТГ болон Ерөнхий прокурорын томилгоонд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илүүрхэж байгаа нь харагдана.

Э.ТЭРГЭЛ

 

Хуваалцах:

|
Б.Дэлгэрсайхан “дебиль”-дэв

Б.Дэлгэрсайхан “дебиль”-дэв

7 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Гурван улсын 27 иргэнийг албадан гаргажээ

Гурван улсын 27 иргэнийг албадан гаргажээ

10 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.