dobu.mndobu

“Монголын гэр бүл” гэрэл зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа

“Монголын гэр бүл” гэрэл зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа

Монголын гэр бүлийг дэмжих, уламжлал өв соёлыг сурталчлах, гэр бүл дотор өрнөдөг агшин, үйл явдлыг гэрэл зурагт мөнхлөх зорилготой “Монголын гэр бүл” гэрэл зургийн уралдааны дүн гарч өнөөдөр /2025.04.07/ ялагчдаа тодрууллаа.

Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий” клубтэй хамтран “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарлан дүнгээ гаргав.

Манай улс анх удаа гэр бүлийн яамтай болсон. Иймээс Засгийн газраас гэр бүлд суурилсан цогц бодлого явуулахаар төлөвлөж байна.

Гэр бүлийн халуун дулаан харилцаа, өнөөгийн байдал, хүмүүсийн амьдрал, хувь заяа, аз жаргал, баяр гуниг, аж байдал гэх мэт амьдралын хором бүрийг бүх өнцгөөр харуулсан “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдаанд Улаанбаатар, Дархан-Уул, Ховд, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгийн нийт 50 гаруй гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл иржээ.

"5, 10 жилийн дараа нүүдэлчдийн соёл үгүй болох магадлал туйлын өндөр байна"

Мэргэжлийн төрлийн тэргүүн байрын шагналт гэрэл зурагчин П.Баттулга:

-Би 2019 оноос “Нүүлийн өв соёл” гэдэг төсөл хэрэгжүүлж, нүүдэлчдийн зургийг авч ирсэн. Энэхүү уралдаанд баруун тайгад өнгөрсөн жилийн есдүгээр сард очиж цаатан гэр бүлд авсан зураг маань магнайлжээ. Их баяртай байна. Уламжлалт нүүдлийн Монгол ахуйгаараа аж төрж байгаа хүмүүсийн зургийг авахад тэр эрхэм нандин бүхэн “Монгол гэр бүл” гэх нүүдэлчдийн дунд байдаг юм болов уу гэж итгэдэг.

Энэхүү зургийн тухайд товчхон хэлэхэд, Энэ айлын хамгийн том хүүхэд нь охин юм байна. Тэрнээс гарсан хүүхэд буюу энэ айлын зээ хөдөө тайгынхаа урцанд өвөө, эмээ, ээжийнхээ дүү нар дунд өсөж байгаа нэг ой хараахан хүрээгүй, хөлд ороогүй, модон өлгийнд өлгийдүүлж нүүдэл хийхдээ цааныхаа нуруу дээр ерөөлж гэдэг эмээл дээр бэхлээд авч нүүдэг ийм хөөрхөн хүүхэдтэй таарч нүүдэл хийх үеэр нь урцандаа байгаа байдлыг авсан зураг маань энэ уралдаанд амжилт гаргалаа.

Дахин хэлэхэд уламжлалт ахуйгаараа амьдарч байгаа дүр зураг магадгүй 5, 10 жилийн дараа үгүй болох магадлал туйлын өндөр байгаа.

7, 8 жил нүүдлийн зураг авах явцад олон монгол гэр бүл гэхээс илүү идээ ундааны эдлэл хэрэглэл гэх мэт энгийн зүйлсийг биеэрээ үлгэрлэж яваа хүмүүс бол малчид гэж итгэж явдаг. Тиймээс малчдадаа баярлалаа гэж хэлмээр байна.

Улмаар тус гэрэл зургийн үзэсгэлэнд ирүүлсэн  бүтээлүүдээс шилдэг 30 бүтээлийг шалгаруулж Монголын Театрын музейд долоо хоногийн хугацаанд үзэсгэлэн гаргаж байна.

Уралдааны сонирхогчдын төрлийн тэргүүн байранд шалгарсан Ц.Батбаяр нь Говь-Алтай аймгаас мэргэжлийн төрлийг хоёрдугаар байрт шалгарсан Э.Мөнхчулуун нь Дундговь аймгаас оролцлоо.

Сонирхогчдын төрлийн 2 дугаар байрын шагналт гэрэл зурагчин Ж.Найрамдалмаа:

-1-21 насны есөн хүүхэд байгаа учраас эгч нар нь хичээл ихтэй тэр бүр олддоггүй. Багачуудтайгаа голдуу агаарт гардаг. Оюутны амралт таараад бүгдээрээ гэртээ оччихсон байхад нь зураг дарсан. Энэ намар бид энэ гэрээ барьсан. Тэгээд л энэ агшныг буулгаж уралдаанд оролцсон. Тиймээс олон гэр бүлийн төлөөлөл болж шагналт байр эзэлсэндээ баяртай байна.

 

 “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны дүн

Сонирхогчдын төрөлд:

1 дүгээр байр-Ц.Батбаяр “Зочилсон нь”

2 дугаар байр-Ж.Найрамдалмаа “Аав ээжийн 9 эрдэнэ"

3 дугаар байр-Б.Будхүү “Хилчний гэргий”

Мэргэжлийн төрөлд:

1 дүгээр байр-П.Баттулга “Амин үр”

2 дугаар байр-Э.Мөнхчулуун “Хөдөлмөрийн үр шим”

3 дугаар байр-Д.Занданбат “Цэцэрлэг тарлаа”

Тусгай байр: Б.Бямба-Очир “Аавын ялалт зургууд тус тус шалгарлаа.

Хуваалцах:

|
Б.Дэлгэрсайхан “дебиль”-дэв

Б.Дэлгэрсайхан “дебиль”-дэв

7 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Гурван улсын 27 иргэнийг албадан гаргажээ

Гурван улсын 27 иргэнийг албадан гаргажээ

9 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.