0
Монголын гэр бүлийг дэмжих, уламжлал өв соёлыг сурталчлах, гэр бүл дотор өрнөдөг агшин, үйл явдлыг гэрэл зурагт мөнхлөх зорилготой “Монголын гэр бүл” гэрэл зургийн уралдааны дүн гарч өчигдөр /2025.04.07/ ялагчдаа тодруулсан юм. Тэгвэл тус уралдааны сонирхогчдын төрлийн дэд байрын шагналт, есөн хүүхдийн ээж, алдарт эх Ж.Найрамдалмаатай ярилцлаа.
-Юу түрүүнд гэрэл зургийн уралдаанд “Аав ээжийн 9 эрдэнэ" зургаараа дэд байр эзэлсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-1-21 насны есөн хүүхэд байгаа учраас эгч нар нь хичээл ихтэй тэр бүр олддоггүй. Багачуудтайгаа голдуу агаарт гардаг. Оюутны амралт таараад бүгдээрээ гэртээ оччихсон байхад нь зураг дарсан. Энэ намар бид энэ гэрээ барьсан. Тэгээд л энэ агшныг буулгаж уралдаанд оролцсон. Тиймээс олон гэр бүлийн төлөөлөл болж шагналт байр эзэлсэндээ баяртай байна.
-Та анх хэдэн настайдаа ээж болж байв?
-Би анх 22 настайдаа том охиноо төрүүлж байсан.
-Ийм олон хүүхэдтэй болно гэж боддог байсан уу?
-Есөн хүүхэдтэй болно гэж хэн ч мэдээж төсөөлөхгүй байх. Гурав, дөрвөн хүүхэдтэй болно гэж боддог байсан. Одоо зургаан охин, гурван бандитай.
-Олон хүүхэд төрүүлж өсгөх мэдээж хэцүү шүү дээ. Хажуугаар нь ажил хийдэг үү?
-Миний хувьд ээжийн ажлыг 100 хувь хийж байгаа. Хүүхдүүд маань 2, 3 насны зайтай учраас багачуудыг нь асрах, томчуудыг нь сургалт, дугуйланд явуулж хөгжүүлэх гэх мэтээр анхаарч ээжийн ажлаа хийдэг.
-Ээжүүд хүүхдүүдийнхээ өсөж байгаа зургийг их авч хадгалдаг шүү дээ. Энэ нь эргээд харахад мэдээж сайхан байдаг байх?
-Ээж бүхэн гэрэл зурагчин байдаг. Гэрэл зураг тухайн мөчүүдийн баяр, гунигуудыг хадгалж үлдсэн байдаг шүү дээ. Тийм болохоор хүүхдүүдийн маань хөгжилтэй агшин бүрийг зураг бүртээ хадгалж үлдсэндээ баяртай байдаг. Хүүхдүүдэд маань ч гэсэн эргээд харахаар гоё дурсамжууд нь бодогддог л байх. Ямар ч үйл явдлын зураг байсан бүгд тухайн үеэ дурсаж ярина. "Зураг түүх өгүүлнэ" гэдэг шиг эргэж дурсах сайхан мөчийг үүсгэдэг.
-Том хүүхдүүд нь ээждээ хэр тусалдаг вэ?
-Хүүхдүүд маань эргээд ээждээ их тусалдаг. Хүүхэд том болоод эргээд тусална гэдэг тодорхой хэмжээнд тэр хүүхдэд үүрэг хариуцлага, хөдөлмөрийн зохион байгуулалт гэх мэт хүмүүжил төлөвшлийн ач холбогдол байдаг юм уу гэж би хардаг.
-Та хүүхдийнхээ хүмүүжил тал дээр хэрхэн анхаардаг вэ?
-Миний хувьд хөдөлмөр хүнийг хүмүүжүүлнэ гэдэг уриатай. Гурав, дөрвөн настайгаас нь авхуулаад гарт нь жижигхэн багаж бэлдэж өгөөд тодорхой даалгавар өгөхөөр хүүхэд маш сайн биелүүлдэг. Миний ажигласнаар хүүхдийг “За гэрээ цэвэрлээрэй” гэхээр хүүхэд яг юу хийхээ мэддэггүй. Тийм болохоор “Хувцсаа яг энэ дотор хийгээрээ, тоглоомоо энд хураагаарай” гэх мэтчилэн тодорхой хэлээд өгчихдөг. Тиймээс хүүхдэд тодорхой даалгавар өгөөд, урамшуулаад явахаар хүүхдийн тус маш их байдаг. Тэр хэрээрээ зохион байгуулалттай, бие даасан хүн болдог юм болов уу гэж боддог.
-Зуны улиралд хүүхдүүдтэйгээ хамт хөдөө явдаг уу? Хөдөө ахуй хэр мэддэг вэ?
-Коронавирус гарснаас хойш явж чадаагүй. Ковидоос өмнө бол зун болгон явдаг байсан. Манай хүүхдүүд аялж явдаг учраас яг сайн хөдөөгийн ахуй мэдэхгүй. Гэхдээ цагаан идээний боловсруулалт, хэрэглээ, хоол хүнсний талаар гэртээ өөрөө тодорхой хэмжээнд мэдлэг, мэдээлэл олгохыг хичээдэг.
-Танай гэр бүлийн хувьд хүүхдийн хүсэл мөрөөдлийг хэр дэмждэг вэ?
-Өөрсдийнхөө боломжоор хүүхдүүдийнхээ сонирхсон дугуйлан секцэд явуулах, мэргэжил сонголт дээр “Яг чи тийм хүн болох ёстой” гэсэн шалгуур заалгүйгээр хүүхдүүдтэйгээ ярилцаж өөрсдийнх нь хүсэл мөрөөдлийг сонсдог. Эхний гурав нь оюутан болчихсон.
-Залуу ээжүүдэд хандаж урмын үг хэлэхгүй юу?
-Хүүхэд өсгөнө гэдэг хүнд хөдөлмөр. Амралт, цаг нар байхгүй хөдөлмөр шүү дээ. Гэхдээ тэр хөдөлмөр богинохон хугацаанд үргэлжилдэг. Яг эргээд харахаар тэр ядарч байсан нялх үе нь нандин гоё үе байдаг. Тийм болохоор “Хүүхэд өсгөх үйл явц богинохон хугацаанд үргэлжилдэг шүү битгий шантраарай” гэж хэлье.
-Ярилцсанд баярлалаа.
Хуваалцах:
Товчооны замд гарцаар гарч явсан хүүхдийг мөргөж, хүнд гэмтээсэн ослыг ТЦА-наас шалгаж байна
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Эцэг, эхийн төлбөрийн чадвар тааруу байгаагаас болж зусланд амрах хүүхдүүдийн тоо цөөрчээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сүүлийн 20 жилийн хугацаанд ослын улмаас 987 хүүхэд амиа алджээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баянгол дүүргийн хэмжээнд ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажил эхэллээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
1072 хувьцааны ногдол ашгаа хуримтлуулах санал өгөөгүй бол данс руу нь шууд шилжүүлнэ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Засгийн газар 2023-2024 онд 4.2 их наяд төгрөгийн өр тавьжээ
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сүүлийн 5 жилд 10-14 насны 98 хүүхэд ТӨРЖ, 215 хүүхэд ҮР ХӨНДҮҮЛЖЭЭ
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Бусдыг хэл амаар доромжилсон ачилтын компанийн ажилтныг 100 мянган төгрөгөөр торгов
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ж.Найрамдалмаа: Ээж бүхэн гэрэл зурагчин байдаг
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Гурван улсын 27 иргэнийг албадан гаргажээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хуш модны 1202 кг самрыг хууль бусаар тээвэрлэж байгаад баригджээ
12 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Монголын гэр бүл” гэрэл зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбурхан өвчний 387 тохиолдол лабораториор батлагдлаа
16 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүчний байгууллагын дарга нарын томилгоонд У.Хүрэлсүх илүүрхэж байна
17 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Тамир: Миний аавыг нулимаад "Зүрхэнд шивнэсэн үг"-ээр бүжиг хийжээ
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Гантөмөр 30-хан настай ардчиллаа гудамжинд гаргаад чулуудчихлаа
17 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баруун болон говийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно
18 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.