0
Засгийн газрын гадаад өр 2024 оны жилийн эцсийн байдлаар 6 тэрбум 313 сая ам.доллар буюу 21 их наяд 592 сая төгрөг байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олон улсын банк санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд 2023-2024 оны хооронд нийт 3.2 их наяд төгрөгийг, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд 1 их наяд 34 тэрбум төгрөг, нийт 4.2 их наяд төгрөгийн зээл авчээ.
Засгийн газар 2023-2024 онд зээлийн хүүнд 2.2 их наяд төгрөг төлжээ
Засгийн газар хоёрхон жилийн дотор хоёр Чингис бондын хөрөнгөтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг өрийн үйлчилгээний зардалд төлжээ. Тухайлбал 2023 онд гадаад үнэт цаасны эргэн төлөлтөд 3.9 их наяд төгрөг, гадаад зээлд 1.4 их наяд төгрөг, дотоод үнэт цаасанд 881 тэрбум төгрөг, нийт 6.2 их наяд төгрөг төлжээ. Харин 2024 онд гадаад үнэт цаасанд 1.4 их наяд төгрөг, гадаад зээлд 1.7 их наяд төгрөг, дотоод үнэт цаас 145 тэрбум төгрөг, нийт 3.4 их наяд төгрөг төлжээ. Өөрөөр хэлбэл хоёр жилийн хугацаанд нийтдээ 9.6 их наяд төгрөгийг өрийн үйлчилгээний зардалд төлжээ. Үүнээс зөвхөн хүүгийн төлбөрт 2023-2024 онд нийт 2.2 их наяд төгрөг төлжээ.
Засгийн газар 2026-2028 онд зээлийн хүүнд 4.2 наяд төгрөг төлнө
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2025-2028 онд өрийн үйлчилгээний зардалд нийт 16.4 их наяд төгрөг төлнө. Задалвал гадаад өрийн эргэн төлөлтийн үндсэн төлбөрт 12.1 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 4.2 их наяд төгрөг төлөх хуваарьтай. Энэ нь дунд хугацаанд төсөвт үргэлжлүүлэн ачаалал үзүүлэхээр байна.
Засгийн газар 2023 онд ханаас хэдэн төгрөгийн зээл авав
Засгийн газар 2023 онд ханаас хэдэн төгрөгийн зээл авав
Засгийн газар гадаад зээлийн гэрээ, хэлэлцээрийн хүрээнд зээл авсан ч тодорхой хэсгийг ашиглаагүй байна. Ашиглаагүй зээлийн хүүнд 2023 онд 12.1 тэрбум төгрөг, 2024 онд 39.4 тэрбум төгрөг, нийт 51.5 тэрбум төгрөгийн төлжээ. Энэ нь Засгийн газар гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний үр ашгийг нэмэгдүүлэх, гэрээ хэлэлцээр байгуулахаас өмнөх төслийг бэлтгэх ажлыг бүрэн гүйцэт хангаагүйг харуулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.