2
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн сошиал дахь галзуурал хэрээс хэтэрлээ. Тэрбээр иргэдээ царай зүсээр ялгаварлан гадуурхаж, хараалын үгийг хаа хамаагүй урсгаж байна.
Тодруулбал, Иргэн Н.Амаржин өөрийн цахим хуудастаа УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара болон бусад хүмүүсийн зургийг оруулаад, Улсын Ерөнхий прокурорын томилгоотой холбогдуулан байр сууриа илэрхийлжээ. Харин үүнд нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара бухимдсан байгаа юм.
Ингэхдээ тухайн асуудлын талаар бус иргэн Н.Амаржинг царай зүсээр доромжилж, "Хар барзгар 00-ийн цааснаас сэжиг царайтай новш оо" хэмээгээд хараалын үгээр "бөмбөгджээ".
Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14-р зүйлийн 2-д "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" хэмээн заасан байдаг. Гэтэл эрхэм гишүүн М.Нарантуяа-Нара хуулийн төсөл боловсруулах, хууль батлах үндсэн үүрэгтээ анхаарал хандуулж ёс зүйтэй ажиллахын оронд утасны цаанаас иргэдтэйгээ маргалдаж, тэр бүү хэл арьс өнгөөр ялгаварлан, хараалын үг урсгаж сууна.
Өчигдөрхөн УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар М.Нарантуяа-Нара гишүүнд ёс зүйн хариуцлага ногдуулах талаар хэлэлцсэн. Улмаар түүнд хариуцлага тооцохгүй өнгөрөөж, ёс зүйн харилцаандаа анхаарах талаар зөвлөгөө өгсөн байгаа юм. Гэвч эрхэм гишүүн М.Нарантуяа-Нара зөвлөгөө хүлээн авч, засардаг нэгэн биш бололтой. Түүний удаа дараа гаргаж буй ёс зүйгүй үйлдлүүд хаа хүрч зогсох бол...
Хуваалцах:
Цас, цас орж, цасан шуурга шуурна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ГССҮТ-ийн эмч нар мэс заслын шинэ технологи нэвтрүүллээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цогтцэцийн уурхайд ажилладаг 197 хүн ХООЛНЫ ХОРДЛОГО авчээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил 26.7 хувиар буурчээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Гадаад худалдааны баланс эерэг гарлаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
АУДИТ: Хотын дарга Х.Нямбаатарын гаргасан бонд хугацаандаа төлөгдөхгүй байх эрсдэлтэй байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Зөвлөөд зөвлөөд засардаггүй, ёс зүйг УЛАНДАА ГИШГЭГЧ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
НББХ-ны дарга Л.Энхнасан НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчтэй уулзав
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдааны бүртгэл эхэллээ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол 40.7 хувиар өсжээ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЧУУЛГАН: Зээлийн мэдээллийн тухай хуулийг хэлэлцэнэ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХЗБХ: УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цасан болон шороон шуурга шуурна
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Сурвалжилга: Монголын циркчид маш аюултай орчинд бэлтгэлээ хийж байна
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийт нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Насанд хүрээгүй хүүхэд суррон унавал 400 мянган төгрөгөөр торгоно
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
УЕП Б.Жаргалсайхан: Би өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа хүн
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ДХИС-ийн захирлаар цагдаагийн хурандаа О.Зоригтыг томиллоо
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийслэлийн зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.