0
Өнөөдөр (2025.04.14) УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан 10:00 цагаас эхэлнэ. Мөн УИХ-ын таван байнгын хороо хуралдах товтой байна.
Тухайлбал,
-Төсвийн байнгын хорооны хуралдаан 12:00 цагаас эхэлнэ. Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
-Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 12:00 цагаас эхэлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
-Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан 14:00 цагаас эхэлнэ. Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, сонгуульд цахимаар оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
-Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14:00 цагаас эхэлнэ. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 16:00 цагаас эхэлнэ. Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.