dobu.mndobu

Л.Ариунтуяа: ТҮЦ дотроо бие засаж, хадгалсан зөрчил илэрсэн

Л.Ариунтуяа: ТҮЦ дотроо бие засаж, хадгалсан зөрчил илэрсэн

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшдийн талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил үргэлжилж буй.

Үүнтэй холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “ТҮЦ-ийн асуудлыг судалж үзэхэд нэг хүн 5-6 ТҮЦ эзэмшдэг тохиолдол цөөнгүй байна. Бараг автобусны буудал бүр дээр ТҮЦ-үүдээ байрлуулчихсан. Тэнд ажиллаж буй худалдагчдаас асуухад ихэнх нь ТҮЦ-ийг сарын 1-2 сая төгрөгөөр түрээслэн ажиллуулдаг гэж хэлж байсан.

Гэвч эдгээр ТҮЦ-үүд нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд иргэдэд үйлчилж байна. Зарим нь ТҮЦ дотроо унтаж, хоол хийж иддэг. Түүнчлэн, өнгөрсөн жил хийсэн шалгалтын үеэр ундааны саванд хөнгөнөөр бие засаж, хадгалсан зөрчил ч илэрч байсан” гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.