0
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл П.Батчулуун эмчийн талаар хэвлэлд мэдээлэл өгчээ. П.Батчулуун эмчийг хоригдож байхдаа сүрьеэ туссан, биеийн байдал нь хүнд байгаа гэх мэдээлэл буй.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалт гэж байдаг. Хорих байгууллагын эмнэлгийн комисс хуралдаад, ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад орох өвчтэй хүн байна гэж үзвэл хорих ялаас чөлөөлөх санал гаргадаг юм. Улмаар үүнийгээ прокурорын байгууллагад хүргүүлээд, прокурор шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулдаг.
П.Батчулуун эмчийн тухайд, түүнийг хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан өвчнөөр өвдсөн байна, энэ хүнийг хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй хэмээн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүсэлт гаргасан. Хүсэлт нь прокурорт хянагдаж байгаа. Энэ асуудал ойролцоогоор 30 хоногийн дотор шийдэгдэх байх" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.