0
“Глобал Сивик Шэйринг” байгууллага нь 2002 оноос Монголд орон нутгийн хөгжлийн үйл ажиллагаа явуулж “Малын банк” зээлийн, “Өвс, тэжээлийн фонд” тусламжийн хөтөлбөр, “Орон нутгийн удирдагч иргэн бэлтгэх сургалт” төсөл, “Хоршооны засаглалыг бэхжүүлэх замаар өрхийн орлогыг нэмэх” зэрэг урт, дунд хугацааны төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ. Тус байгууллага 2021 оноос БНСУ-ын КОЙКА байгууллагын 5 сая ам.долларын буцалтгүй санхүүжилттэй “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг хэрэгжүүлж байна.
“Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын орчинг сайжруулах, хоршооны үйл ажиллагааг засаглал, үйл ажиллагааны түвшинд дэмжих, мал аж ахуй эрхлэгчид болон тус салбарын мэргэжилтэн, төрийн албан хаагчдыг чадавхжуулж, үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг дээшлүүлэх, өртгийн сүлжээг бэхжүүлэхээр 2021-2035 онд хэрэгжүүлэх аж. 2021-2025 онд хэрэгжих эхний үе шатны төсөл нь дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж эхний хувилбарыг бэлэн болгожээ. “Глобал Сивик Шэйринг” олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Жу Хёнь Жү “Тус мастер төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлснээр нийслэл орчмын эрчимжсэн мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй хөгжүүлэх боломж бүрдэж, малын эрүүл мэнд, үржлийн бүртгэл, мэдээлэлд суурилсан үйлдвэрлэлийг төлөвлөх, мал аж ахуйн гаралтай хүнсний чанар, гарц сайжрах, орон нутгийн онцлог үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн кластерын сонгомол жишээ болно” гэв.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахыг дэмжинэ” гэдгээ онцоллоо.
Хуваалцах:
Улаанбаатарт 11 градус дулаан байна
34 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Улс төр 7 хоногийн тойм: “Амжих юм биш үү” Б.Жавхлан сайдаа
21 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбурханы өвчлөл нэг хоногт 18 тохиолдлоор нэмэгджээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онлайн худалдаа хийх нэрийдлээр иргэдийг залилж байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ослын улмаас гурван хүн нас баржээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ХАРАХ ӨНЦӨГ: “MCS” болон түүний охин компаниудаас хандив авсан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах уу...
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улаанбурхан өвчнөөр 10-14 насныхан халдварлах нь их байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Талбайн зүүн, баруун талын авто замыг хэсэгчилэн хаана
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ч.Лодойсамбуу: Ажил олгогчийг ажилтны өмнөөс төлдөг НДШ-ээс чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улаанбурхан өвчний 328 тохиолдол лабораториор батлагдлаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нүүрсний экспорт 10.5 хувиар буурав
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
"С.Батдөл 409 дүгээр хорих ангид ялаа эдэлж байгаа"
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Энхнасан: АТГ-ын боосон хэрэг шүүх дээр очоод 60 орчим хувь нь хэрэгсэхгүй болоод байна
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Д.Довчинсүрэн: Мах, махан бүтээгдэхүүний экспорт хэвийн, нээлттэй явагдаж байна
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Жавхлан: Тэвчээрт хязгаар бий. Амжихгүй шүү, Б.Энхбаяр аа
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томиллоо
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Боловсролын сайдын барцад нь гарах болоогүй юу
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Барилгын ажил хийх үедээ унаж гэмтжээ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.