0

Өнөөдрийн /2026.03.04/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр ГБХНХЯ-ны сайд Т.Аубакир "Өнгөрсөн хугацаанд ГБХНХЯ Азийн хөгжлийн банктай хамтраад бага орлоготой иргэдийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 1259 өрхөд амжилттай хэрэгжүүлсэн. 2026 онд 5000 өрхийг өөрийн гэсэн орлоготой болгоё хэмээн зорилт тавин ажиллаж байгаа.
Тиймээс аймаг, сумдын засаг дарга нарыг Ерөнхий сайдын зүгээс шууд үүрэгдүүлж ажиллах шийдвэр гарсан. Сумдад ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндсэн үүрэг Засаг дарга нарт байдаг. Бодит байдал дээр засаг дарга нар энэхүү арга хэмжээнд төдийлөн санаачилгатай ажилладаггүй. Хийсэн ажлыг нь улирлаар нь дүгнэнэ. Хариуцлагагүй ажилласан засаг дарга нарт хариуцлага тооцно. Сайн ажилласан засаг дарга нарыг урамшуулна" гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.