dobu.mndobu

ХЗДХЯ "Шангри-Ла" ХХК-тай 112,000 төгрөгийн гэрээ байгуулсан зөрчил илэрчээ

ХЗДХЯ "Шангри-Ла" ХХК-тай 112,000 төгрөгийн гэрээ байгуулсан зөрчил илэрчээ

Хууль зүй, дотоод хэргийн яам хурлын арга хэмжээний багц болон үндсэн хурлын танхим, салбар хуралдааны танхимыг түрээслэхдээ "Шангри-Ла" ХХК-тай 112,000 төгрөгийн гэрээ байгуулсан зөрчил илэрчээ.

Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын хураангуй тайлангаар "Олон улсын хурал зохион байгуулах тухай" Засгийн газрын 2024 оны 158 дугаар тогтоолын дагуу "Зардал гаргах тухай" ХЗДХЯ-ны ТНБД-ын 2024 оны 121 дүгээр тушаалын хавсралтад заасан хурлын арга хэмжээний багц болон үндсэн хурлын танхим, салбар хуралдааны танхимыг түрээслэхдээ харьцуулалтын арга хэрэглэхгүйгээр "Шангри-Ла" ХХК-тай 112,000.0 мянган төгрөгийн гэрээ байгуулсан байна.

Мөн ХЗДХС-ын 2021 оны А/287 дугаар тушаалаар баталсан "Хууль зүй, дотоод хэргийн салбарын албан хаагчдад орон сууцны дэмжлэг, тусламж үзүүлэх асуудлыг шийдвэрлэх нийтлэг журам"-ыг "Журамд өөрчлөлт оруулах тухай" ХЗДХС-ын 2023 оны А/350 дугаар тушаалаар өөрчлөн найруулахдаа "Тухайн байгууллагад 5 жилээс дээш хугацаагаар ажиллаж буй үндсэн албан хаагч ..." гэснийг "Тухайн байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж буй албан хаагч" гэж нэмэлт өөрчлөлт оруулсан нь дэмжлэг, тусламжийг хавтгайруулж олгох нөхцөлийг бүрдүүлж, албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах журмын үндсэн агуулгатай нийцэхгүй хэмээн аудитын байгууллагаас үзжээ.

Улмаар 2024 онд ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, орон сууцны урьдчилгаа олгох зорилгоор 23 ажилтанд нийт 387,000 мянган төгрөгийн тусламж үзүүлснээс ХЗДХС-ын 2021 оны А/287 дугаар тушаалаар баталсан "Хууль зүй, дотоод хэргийн салбарын албан хаагчдад орон сууцны дэмжлэг, тусламж үзүүлэх асуудлыг шийдвэрлэх нийтлэг журам"-д заасан шалгуурыг хангаагүй 1 жил ажиллаагүй ажилтанд 15,000 мянган төгрөгийн тусламж олгосон зөрчил илэрчээ.

Иймд дээрх зөрчлүүдийг таслан зогсоох албан шаардлага, зөрчлийг давтан гаргахгүй байх зөвлөмжийг аудитын байгууллагаас тус тус хүргүүлсэн аж. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.