dobu.mndobu

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам ФИТНЕСИЙН ТЭМЦЭЭН зохион байгуулахад 155 сая төгрөг зарцуулжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам ФИТНЕСИЙН ТЭМЦЭЭН зохион байгуулахад 155 сая төгрөг зарцуулжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам өнгөрсөн 2024 онд чиг үүргийн бус үйл ажиллагаанд буюу урлаг, спортын арга хэмжээнд 229 гаруй сая төгрөг зарцуулжээ. 

Тодруулбал, Үндэсний аудитын газраас тус яамны 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хяналт, шалгалт хийсэн байна.

Үүнээс харахад, ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны А/76, А/80, А/112, А/156 дугаар тушаалуудаар Аялал жуулчлалын хөтөлбөрийн зардлаас,

-Фитнесийн тэмцээн уралдааны зардалд 155 сая төгрөг,

-Сонгодог урлагийн арга хэмжээнд 50 сая төгрөг,

-Хүүхдийн жүжгийн арга хэмжээнд 14 сая төгрөг,

-Албан хаагчдын нийгмийн баталгааны хөтөлбөрт 10 сая 200 мянган төгрөг гээд нийт 229 сая 200 мянган төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.