dobu.mndobu

Яамны төсвөөс хувийн машинаа засуулж, шатахуун худалдан авчээ

Яамны төсвөөс хувийн машинаа засуулж, шатахуун худалдан авчээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нэгэн ажилтан өөрийн машинаа засуулах болон шатахуун худалдан авахдаа яамны төсвөөс 8 сая 97 мянган төгрөгийг зарцуулжээ. 

Тодруулбал,  Үндэсний аудитын газраас тус яамны 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтаар, Үндсэн хөрөнгөнд бүртгэлгүй Ланд Круйзер 200 маркийн 21-81 УНР улсын дугаартай туулах чадвар өндөртэй автомашины засвар үйлчилгээ болон шатахууны зардалд нийт 8 сая 097 мянган төгрөгийг үр ашиггүй зарцуулсан зөрчил илэрчээ.

Тус 21-81 УНР улсын дугаартай машиныг шүүгээд үзвэл 822 мянган төгрөгийн татвараа төлөөгүй, 465 мянга гаруй төгрөгийн торгуультай байна. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.