0
Огноо2024-11-21
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийг УИХ хэрүүл, хараал дунд “машиндчихсан”. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Б.Түвшин нарын гишүүд 2025 оны Монгол Улсын төсвийн УРСГАЛ зардлыг 3.6 тэрбумаар бууруулах шаардлага хүргүүлсэн ч тэднийг улс төр хийж байна хэмээн шүүмжлэлийг огт тоогоогүй. Д.Энхтүвшин гишүүнийг намын гишүүнээс хасаж, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хэмжээний асуудлыг ч яриад амжсан.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ БАТЛАХ, ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМД НИЙЦҮҮЛЭХ хоёр шаардлагад нийцүүлэх хэрэгтэй гэсэн товчхон тайлбар өгөөд л 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьчихсан. Бүрэн эрх нь байхад Төрийн тэргүүн өөрийн тааллаар хандана гэсэн үг. Нэг талаасаа парламент дахь зарим гишүүдийн эсэргүүцэл, нөгөө талаас шаардлагагүй урсгал зардлууд дээр эсэргүүцлээ илэрхийлсэн иргэдийн бухимдал ч нөлөөлсөн байх.
Анхнаасаа данхайсан төсөв өргөн барьж, хүчээр батлуулсан Засгийн газар өөрөө Ерөнхийлөгчийн атганд гүйгээд орчихсон. 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Төрийн тэргүүн У.Хүрэлсүх ард түмнээс сонгогдсон сүүлчийн Ерөнхийлөгч болж ардчиллын суурь зарчимд нийцүүлэн парламентаас сонгогдсон анхны Төрийн тэргүүн болох сонирхол асар өндөр байгаа талаар улс төрийн хүрээнийхэн удтал ярих болсон. Гурван жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж байгаа.
Шинэ оны наана, цаана аль нэг эгзэгтэй, ашигтай цаг хугацаан дээр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө өргөн барьж, парламент хэлэлцэх дүр зураг бий. Гэхдээ Төрийн тэргүүн ганцаар хүссэнээр Үндсэн хуулийн өөрчлөлт явагдахгүй. Парламентад бүх эрх мэдэл, бүх кноп бий. Кнопыг гартаа авсан хүн өөрийн талд ялалтын тугаа мандуулна гэсэн г. Тиймээс л УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэр холбогдсон “Бор тээг”-ийн уурхай, Админерал компанийн асуудал дахин сөхөгдсөн гэж уншигдаж байгаа юм. Ерөнхийдөө “Баясаагийн баадууг нь чангалж байна” гэсэн үг.
Л.Оюун-Эрдэнийг дэмжин засагт хамтарч байгаа хамгийн гол хүний нэг нь Лу.Гантөмөр буюу Ардчилсан нам. Л.Гантөмөрийн дэмжлэг одоохондоо Засаг зүгтээ байна. Гэхдээ хаашаа яаж эргэхийг нь таах аргагүй юм.
Нөгөө талд нь “Босоо” Ганбаа тэргүүтнээр тэргүүн эгнээгээ бүрдүүлсэн “Женко” Х.Баттулга бий. Анхандаа У.Хүрэлсүхтэй хоршиж байгаад эцэст нь “хохирсон”. Одоогийн нөхцөлд Л.Оюун-Эрдэнэтэй ойр байгаа гэх мэдээлэл бий. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг анхааралтай ажиглаж, ашигтай хувилбар дээрээ зогсох хүн нь Х.Баттулга болж байна. Түүний хувьд аль алинтай нь ойр байж үзсэн хүний хувьд эхний нөхөрлөл, эцсийн нөхөрлөл хоёроосоо сонголтоо хийж, улс төрийн сүүлчийн дайралтаа Ерөнхийлөгчийн сонгууль руу чиглүүлэх биз.
Үүнээс үзэхэд анхнаасаа асуудалтай төсөв оруулж ирсэн Засгийн газрын өмнөөс Ерөнхийлөгчийн хориг тодорхой байсан. Хориг дагуулж хоршин Үндсэн хуулийн өөрчлөлтөө явуулах дүр зураг ч харагдаж байсан. Ерөнхийлөгч төсөвт хориг тавьж, Засгийн газар төсвийн төслөө эмхлэх, УИХ-ын даргыг нүүрстэй холбосон “гөвөлт”-үүд, улс төрийн намууд аль талд барьцаа сонгох вэ гэх мэтчилэн улс төр цааш хэрхэн өрнөх нь олны анхаарлыг татаж байна.
Р.ЖАРГАЛ
Хуваалцах:
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Утааны хордлогоос сэргийлэх нь: Өдөр бүр 200 мл сүү ууж, долоо хоногт нэг удаа ууланд алхаарай
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Утааны хордлогоос сэргийлэх нь: Өдөр бүр 200 мл сүү ууж, долоо хоногт нэг удаа ууланд алхаарай
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Н.Номтойбаяр: "Цөмийн энергийн тухай хууль"-ийг зөв тайлбарлахгүй бол бид ДАРАМТАД ОРНО
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хориг ба хоршсон улс төр
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжинэ
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх БАЙРШЛУУД
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” хэмээн кибер залилан хийж байна
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улс тунхагласны баяраар 10 сая төгрөгийн байтай барилдаан болно
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
С.Шаарийбуу: Төрийн өндөр албан тушаалтнууд охины минь хэрэгт нөлөөлсөн
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлахын тулд хөрөнгө оруулалтуудаа танана
11 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Г.Занданшатар: Төсвийн тухай хууль Засгийн газрын үйл ажиллагааны бодлоготой нийцэхгүй байна
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.