dobu.mndobu

Согтуугаар машин жолоодож, гурван тээврийн хэрэгслийг мөргөжээ

Согтуугаар машин жолоодож, гурван тээврийн хэрэгслийг мөргөжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 21-ний өдрийн 16:20 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 40 хорооны … хотхоны замд согтуу жолооч зам тээврийн осол гаргасан байна” гэх мэдээлэл бүртгэгджээ.

Шалгалтаар эмэгтэй, 26 настай А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцож, улмаар зогсоолд байрлуулсан гурван тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан байна. Жолооч А-г согтуурлын зэрэг хэмжигч багажаар шалгахад 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байсныг тогтоон шалгалтыг үргэлжлүүлж байна.

Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахаас сэргийлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.