dobu.mndobu

СУДАЛГАА: "ТҮЦ нүүлгэж байгаа" хэмээн иргэд Хотын даргыг сайшаажээ

СУДАЛГАА: "ТҮЦ нүүлгэж байгаа" хэмээн иргэд Хотын даргыг сайшаажээ

"МЭК" судалгааны байгууллагаас сар бүр гаргадаг улс төрчдийн барометрийн дөрөвдүгээр сарын дүн гарчээ. Уг судалгааг дөрөвдүгээр сарын 2-9-ний өдрүүдэд нийслэлийн 510 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар авсан байна. 

Судалгаагаар, Хотын дарга Х.Нямбаатарын нэр хүнд өсжээ. 

Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатарын үйл ажиллагааг иргэд 1-10 онооны хооронд үнэлсэн байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сард түүнд 3.2 оноо өгч байсан бол энэ сард 0.1 оноогоор өсөж, 3.3 оноо өгчээ. Ингэхдээ "ТҮЦ-ийг нүүлгэж байгаа", "Гудамжинд байгаа явахгүй удаан зогссон машиныг цэгцэлж байгаа", "Замын түгжрэлийг бууруулах дээр анхаарч байгаа" хэмээсэн байна. Харин "Татварууд нэмсэн", "Түгжрэл", "Сэлбэ голд өндөр бетон далан барьж байгаа", "Машины номер олгохгүй байгаа" зэргээр сөрөг сэтгэгдэл үлдээжээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.