0
"МЭК" судалгааны байгууллагаас сар бүр гаргадаг улс төрчдийн барометрийн дөрөвдүгээр сарын дүн гарчээ. Уг судалгааг дөрөвдүгээр сарын 2-9-ний өдрүүдэд нийслэлийн 510 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар авсан байна.
Судалгаагаар иргэдээс "Үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчөө нэрлэнэ үү" хэмээн асууж, хамгийн таалагддагүй улс төрчдийг жагсаажээ.
Үүнээс харахад, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал иргэдэд таалагдахгүй байна. Түүний араас Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар жагссан байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.