dobu.mndobu

СУДАЛГАА: Ерөнхий сайдын нэр хүнд өсөж, иргэдэд хамгийн таалагддаг улс төрчөөр тодров

СУДАЛГАА: Ерөнхий сайдын нэр хүнд өсөж, иргэдэд хамгийн таалагддаг улс төрчөөр тодров

"МЭК" судалгааны байгууллагаас сар бүр гаргадаг улс төрчдийн барометрийн дөрөвдүгээр сарын дүн гарчээ. Уг судалгааг дөрөвдүгээр сарын 2-9-ний өдрүүдэд нийслэлийн 510 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар авсан байна. 

Судалгаанаас харахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр хүнд өмнөх сараас 0.1 оноогоор өсжээ. Улмаар тэрбээр иргэдэд таалагддаг улстөрчдийн жагсаалтыг тэргүүлсэн байна. 

Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард иргэд түүний үйл ажиллагаанд 5.5 оноо өгч байсан бол энэ сард 5.6 оноо өгсөн байна. Ингэхдээ түүнийг "Мега төслүүдийг хэрэгжүүлж эхэлж байгаа", "Стратегийн ордуудын өмчлөл", "Авлигын эсрэг ажиллагаа", "Эдийн засгийг сэргээх бодлого хэрэгжүүлж байгаа" гэх зэргээр сайшаасан байна. 

Харин "Үнийн өсөлт", "Цахилгааны үнийн өсөлт", "Татварууд нэмэгдсэн", "Зээлийн хүү нэмэгдсэн" гэх зэргээр сөрөг сэтгэгдэл хэлсэн байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.