0
Монгол сагсан бөмбөгийн холбооны Үндэсний Дээд Лигийн финалын тоглолтын үеэр Бишрэлт Металл багийн легионер тоглогч Дэвон Скотт Хасын Хүлэгүүд багийн төвийн тоглогч Б.Азбаярын дагзанд цохин унагаж спортын бус алдаа гаргасан талаар мэдээлсэн билээ.
Улмаар Бишрэлт Металл багаас Дэвон Скоттыг дараагийн хоёр тоглолтод оролцуулахгүй хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Монголын сагсан бөмбөгийн холбооноос "Хариуцлага ногдуулах тухай" мэдэгдэл гаргалаа.
Дэвон Скоттыг холбооноос зохион байгуулж буй бүх тэмцээнд оролцох эрхийг 2026 оны нэгдүгээр сар хүртэл хасаж, 2 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.