1
Төрийн аудитын байгууллагаас төрийн өмчит компаниудын 2024 оны санхүүгийн тайланд шалгалт хийжээ. Dobu.mn сайт “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд хийсэн аудитыг танилцуулж байна.
-КОМПАНИЙН ХӨРӨНГИЙГ БУСДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛУУЛЖ, 2.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛОХ БОЛОМЖОО АЛДЖЭЭ-
Аудитын шалгалтаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн санхүүгээс 77 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.
Тухайлбал,
2024 оны арванхоёрдугаар сард туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан 16 ажилтанд, хугацаатай хөдөлмөрийн гэрээтэй 4 ажилтанд улирлын үр дүнгийн урамгуулалт цалин олгож 14.4 сая төгрөгийн зөрчил гаргасан байна.
Гүйцэтгэх захирлын тушалаар нийт 50 сахилгын шийтгэлтэй ажилтанд улирлын үр дүн болон жилийн эцсийн жилийн эцсийн урамшууллыг тус тус олгож 290 сая төгрөгийн зөрчил гаргасан.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хөрөнгөд бүртгэлтэй Гэрэгэ оффисын барилгыг “Монголын төмөр зам” ТӨХК-д үнэ төлбөргүй ашиглуулж, улмаар уг хөрөнгөтэй холбоотой зардлыг тайлант хугацааны зардлаар бүртгэн 23.5 сая төгрөгийн зөрчил гаргасан.
Компанийн зорилтот түвшний төлөвлөгөөг харгалзан үзэлгүйгээр үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажилласан гэх үндэслэлээр Тээврийн удирдлагын хэлтсийн ажилтнуудад жилийн эцсийн урамшуулал олгож, 42.1 сая төгрөгийн зөрчил гаргасан.
Компанийн хөрөнгийг бусдад үнэ төлбөргүй ашиглуулснаар 2.8 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдсан.
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гаргаагүйгээс төслийн хөрөнгийг данс бүртгэлд тусгаагүй, хөрөнгийн хяналт сул
Газар эзэмших эрхийг нэгж бүрээр задалж бүртгээгүй. Нэг газар эзэмших эрх хүчингүй болсонтой холбоотойгоор 7.4 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан.
"Эрдэнэс тавантолгой” ХК-иас авах пүүний орлогыг тайлагнаагүйн улмаас 475 сая төгрөгийн зөрчилтэй
Зорилтот түвшний төлөвлөгөөгөөр 6 сая тонн ачаа тээвэрлэхээс гүйцэтгэлээр 4 сая трн ачаан тээвэрлэж ачаа тээврийн төлөвлөгөө 33 хувиар буюу 61.6 тэрбум төгрөгөөр тасарсан.
Тайлант хугацааны эцэст нийт 768 сая төгрөгийн авлагын үлдэгдлийг баталгаажуулаагүй.
“Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй байгуулсан гэрээний дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй, алдангийг нэхэмжилсэн боловч тооцоо нийлсэн актаар баталгаажуулж төлүүлээгүйн улмаас 1.2 тэрбум зөрчилтэй
Насжилт өндөртэй авлагад үнэ цэнийн бууралт тооцож, бодит үнэ цэнээр бүртгээгүй улмаас 810 сая төгрөгийн зөрчилтэй
Цаашид ашиглах боломжгүй болсон гэмтэж хоцрогдолд орсон бараа материалын цэвэр боломжит үнэ цэнийг тооцоолж, тухайн барааны өртөгтэй харьцуулан үнэ цэнийг тогтоож үнэ зөв бүртгээгүй улмаас 337 сая төгрөгийн зөрчил
Гэрээт ажилтан нэрээр батлагдсан орон тоог хэтрүүлэн ажиллуулснаар цалингийн зардлыг батлагдсан төлөвлөгөөнөөс хэтрүүлж 1.1 тэрбум төгрөгийн зөрчлийн тус тус гаргасан.
Дээрх зөрчилд төрийн аудитын байгууллагаас нэг төлбөрийн акт, 10 албан шаардлага, 8 зөвлөмжийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д хүргүүлжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.