0
Үндэсний аудитын газраас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 2024 оны санхүүд аудит хийжээ. Аудитаар нийт 375,594 мянган төгрөгийн зөрчил хоёр илэрснээс, 60,809 мянган төгрөгийн зөрчилд зургаан төлбөрийн акт тогтоож, 314,785.2 мянган төгрөгийн зөрчилд долоон албан шаардлагыг тус тус хүргүүлсэн байна.
Тухайлбал, тендер сонгон шалгаруулалт зохион байгуулалгүй батлагдсан төсөвт өртгийг хуваан 24 хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй шууд гэрээ байгуулжээ. Улмаар 144,200 төгрөгийн зөрчил илэрсэн аж.
Мөн төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчин нэмэлт төсвийн хөрөнгөөр зургаан албан хаагч Япон улс руу аялсан 37,000 төгрөгийн зөрчил, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчин төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж бэлэг дурсгалын зүйлс худалдан авсан 38,572 төгрөгийн зөрчил, бусдаар гүйцэтгүүлсэн бараа, ажил үйлчилгээний зардлаас спортын арга хэмжээ болон үдийн цай, хоолтой сургалт, уулзалтууд зохион байгуулсан 36,006 төгрөгийн зөрчил тус тус илэрчээ.
Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудалтай холбоотой нийт 282,387.8 мянган төгрөгийн зөрчил илэрснээс 151,070.8 мянган төгрөгийн зөрчилд гурван албан шаардлага, 131,317.0 мянган төгрөгийн зөрчилд гурван зөвлөмжийг тус тус хүргүүлжээ.
Тухайлбал, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд гэрээний дүнгээрээ 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан долоон бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр хаягийг мэдээлээгүй улмаас 131,317 төгрөгийн зөрчил илэрсэн байна.
Мөн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй 131,548.9 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий бараа, ажил үйлчилгээг шууд гэрээ байгуулан худалдан авчээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.