0
Улс төрийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, судалгаанд суурилсан төрийн бодлого төлөвлөлтийг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг Улс төрийн шинжлэх ухааны холбоо өнөөдөр /2025.04.24/ их хурлаа хийв. Хуралд эрдэмтэн судлаачид, салбарын экспертүүд, төгсөгчид оролцлоо.
Хурлаар тус холбооны удирдлагуудыг сонгосон бөгөөд Ерөнхийлөгчөөр МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор, профессор С.Мөнхбат, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, доктор Н.Батсүмбэрэл, дэд ерөнхийлөгчөөр доктор Б.Одгэрэл, улс төр судлаач, Эрчис Монгол ТӨК-ын захирал Б.Энхболд, Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх Газрын дарга Б.Пүрэвдагва, Ерөнхий нарийн бичгийн даргаар доктор Ж.Жаргал сонгогдлоо.
Удирдах зөвлөлийн гишүүдээр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, доктор, профессор С.Зулпхар, Ц.Баатархүү, М.Мандхай, МАН-ын нарийн бичгийн дарга асан доктор Б.Энхмандах болон МУИС-ын Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Д.Ундрах, ШУА-ын Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор О.Хатанболд, ШУТИС-ын Нийгэм, хүмүүнлэнгийн сургуулийн захирал, доктор Я.Төгөлдөр, МУБИС-ын НХУС-ын захирал, доктор Н.Мягмарцоож, ОТИС болон бусад сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид сонгогджээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.