dobu.mndobu

Ж.Энхжаргалан зүдэрсэн иргэдээ “үзүүлэн” болгож тохуурхав

Ж.Энхжаргалан зүдэрсэн иргэдээ “үзүүлэн” болгож тохуурхав

Өнгөрсөн амралтын өдөр НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан Нарангийн энгэрийн хогийн цэг дээр ажиллаж, амьдардаг иргэдийн нөхцөл байдлын зургийг дарж, “ёс суртахууны хичээл” заасан мэт пост оруулсан нь олон нийтийн дургүйцлийг хүчтэй өдөөв. 


Хэнээс ч юу ч гуйлгүй хөдөлмөрлөж яваа иргэдээ доромжилсон, амьдралаас тасарсан эрх мэдэлтний бүдүүлэг тохуурхал байлаа. Хогийг хөдөлмөр болгон амьдралаа авч яваа хүмүүс Нарангийн энгэрийн хогийн цэг дээр ажиллаж буй хүмүүс бол Монголын хамгийн ажилсаг, зовлон дааж яваа хэсэг. Тэд өдрийн нар, шөнийн хүйтнийг үл ажран үр хүүхдээ тэжээхийн төлөө амь зууж байна.


Хүнд хөдөлмөрөөрөө амьдралаа авч явж буй эдгээр иргэдийг “айдас төрүүлэх сургалтын хэрэгсэл” болгон ашиглаж, үр хүүхдэдээ “айлгах арга” болгож харуулсан нь туйлын ёс суртахуунгүй, хүний эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдэл юм. Тасарсан эрх мэдэлтний харалган бодол Ж.Энхжаргалан өөрийн постдоо “Зовлон гэж боддог зүйл нь жаргал байдаг” гэж бичжээ. Тэрбээр амьдралын зовлон үзэж, хөлсөө урсган, өлсөж цангаж амьдарч яваа хүмүүсийн амьдралыг “жаргал” гэж нэрлэж байна. Энэ үг бол ядуу ард түмний зовлонг үл ойлгосон, дорд үзсэн, доромжлолын илэрхийлэл.


Тэр хүнийхээ хувьд хэзээ ч Нарангийн энгэрийн амьдралыг туулж үзээгүй учраас ийм ёс суртахуунгүй зүйл бичиж чадаж байгаа юм. Хэрэв өөрөө тэнд амьдарч, өдөр бүр хогон дунд амьдралаа залгуулдаг байсан бол ингэж илүү үг хэлэхгүй байсан. 


Зүгээр нэг пост биш, системийн доромжлол ингэж илэрч байгаа нь Ж.Энхжаргалангийн үлдлээс харагдаж байгаа юм. Өнөөгийн эрх баригч бүлэглэлийн ард түмнээ хэрхэн дорд үздэг сэтгэлгээний тусгал гэж ойлгож болно. Ядарсан ард түмнээ өөрийн нэр хүнд өсгөх золиос болгож ашиглах үзэгдэл Монголын төрд хэр гүн шингэснийг бид харж байна. 


Хэрэв бид өнөөдөр ийм бүдүүлэг, хүний эрхийг үл хүндэлсэн үйлдлийг зүгээр өнгөрөөвөл, маргааш өөрсдөө ч “үзүүлэнгийн хэрэгсэл” болж доромжлуулсаар байх болно. Эцэст нь хэлэхэд, Ж.Энхжаргалан шиг НИТХ-ын төлөөлөгч нэр зүүсэн эрх мэдэлтнүүдэд хүний зовлонгоор шоу хийх эрх байх ёсгүй. Түүний өөрийгөө зөвтгөх оролдлого, “ёс суртахууны хичээл” нэртэй пост нь гагцхүү түүний хүн чанарын үнэн төрхийг илчилж, иргэдийн итгэлийг улам бүр алдсан үйлдэл болж үлдлээ. Ядарсан ард түмний зовлон бол хичээл заах хэрэгсэл биш, харин бидний хамтдаа засах ёстой гүн эмгэнэл юм.


Э.ЭНХ

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.