1
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон дэлхий нийтээрээ 1998 оноос тэмдэглэж ирсэн байдаг.
Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиар бүх орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглосон улсуудын нэг билээ.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Эцэг, эхэд хүүхэдтэй холбоотой эрхээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, зүй бус харьцах, бие махбодын шийтгэл хэрэглэх, гутаан доромжлохыг хориглоно.” гэж заасан. Хүч хэрэглэх нь хүмүүжүүлэх арга биш.
Хүүхэд хүмүүжлийн эерэг арга:
-Хүүхдээ хариуцлагатай иргэн болгон өсгөхийн тулд зөв үйлдэл, эерэг хандлагыг нь урамшуулаарай.
Хувьчлан ханд:
-Хүүхдийг олны өмнө эвгүй байдалд оруулж болохгүй. Асуудал гарвал бусдаас холдоод ярилцаарай.
Хүүхдийн харааны түвшинд очиж зэрэгцэн ярь:
-Хүүхэдтэйгээ ярихдаа дээрээс нь биш, харин доош сууж, түүний нүдний түвшинд очоод нүд рүү нь харж зөөлнөөр ярилцаарай.
Зөөлөн дуугаар ярь:
-Хашхирах, орилох, чанга ярихын оронд хүүхдэдээ зөөлөн ярьж ойлгуул. Ингэвэл тэр дороо анхаарлаа хандуулж, танд байдлыг хянаж, ойлгон бодох боломж олгоно.
Тэдэнд хэлэх биш тэдэнтэй ярь:
-Хүүхдэдээ зааж сургах биш, харилцан ярилцаж асуудлыг хамтдаа шийдвэрлэх нь чухал. Мөн хүүхэдтэй ярилцахаас гадна тэдний хэлж байгааг анхааралтай сонсоорой.
Өөрөө зохистой зан авир үлгэрлэн харуул:
-Хүүхдүүд томчуудын зан авирыг харж сурдаг учраас тэдний заах гэж оролдож буй хичээлийг батжуулж өгнө.
Завсарлага ав:
-Хэрэв хүүхэд тань, эсвэл та ууртай байвал завсарлага аван яавал байдал илүү сайжирч болох, яавал илүү үр дүнтэй болох талаар бодоорой.
Тэдний тухай бусдад эергээр ярь:
-Хүүхдийнхээ тухай гэр бүлийнхээ бусад гишүүдэд үргэлж магтан эергээр ярьж байгаарай.
Ингэснээр хүүхэд тань урамшиж хичээх болно. Мөн хүүхдээ хэзээ ч бусдын хүүхэдтэй зүйрлэж болохгүй. Учир нь хүүхэд бүр онцгой.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.